Д.ЭРДЭНЭСУВД: Улсын дээд шүүх АН-ын даргаар Д.Ганбатыг бүртгэвэл бүрэн эрх нь баталгаажна

Б.Ариунзаяа
2023/01/31

#ШУУД: АН-ЫН ДАРГААР СОНГОГДСОН Д.ГАНБАТЫГ УДШ-Д БҮРТГҮҮЛЭХ МАТЕРИАЛЫГ ӨГЧ БАЙНА…


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.ЭРДЭНЭСУВД: 

- Нэгдүгээр сарын 25-нд АН-ын ҮХБ-ны шийдвэрээр АН-ын даргын сунгааг зарласан. Сунгаанд 7 нэр дэвшсэнээс 22 мянган хүний саналаар ҮХБ-ны дарга Д.Ганбат сонгогдсон. Санал хураалтад саналын эрхтэй 143,500 гишүүн санал хураалтад оролцож, 79,000 гишүүн саналаа өгсөн. Саналын эрх нь АН-ын гишүүн жилийн татварыг төлснөөр баталгааждаг. 

- Монгол Улсад ганцхан АН байгаа. Түүний бүртгэлтэй намын дарга нь С.Эрдэнэ. АН-ын Үндсэн дүрмийн дагуу намын даргаа сонгохдоо бүх гишүүдийн саналаар сонгодог. Үүнийг бүрэн эрхийн чадамжтай ҮХБ ёсчлон баталдаг. Одоо Улсын Дээд Шүүх бүртгэснээр даргын бүрэн эрх баталгаажна. 

- Л.Гүндалай нэр дэвшигчийн хувьд цахим санал хураалтад өмнө нь гурван удаа оролцож байсан. Өнөөдрийг хүртэл АН цахим нам болох ажиллагааныхаа хүрээнд бүх гишүүний оролцоог хангахын тулд цахим санал хураалтыг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч хууль дүрмийнхээ хүрээнд амжилттай зохион байгуулсан. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна