Блүүмберг сангаас хахууль авсан нь тодорхой болжээ

Админ
2023/04/26

Бүгд Найрамдах Казахстан улсын “Эрүүл мэндийн хөгжлийг дэмжих төв” -ийн ажилтан хатагтай Д.Садыкова “Тамхины хэрэглээг бууруулах” Блүүмберг сангийн хөтөлбөрөөс 106,000$-ийг буцалтгүй тусламж нэрээр авсан гэдгээ шүүх хурлын үеэр мэдэгджээ. Гэвч тэрээр хахууль аваагүй гэж өөрийгөө өмгөөлсөн байна.

Д.Садыкова нь Блүүмберг Филантрофис байгууллагын нэр дор тэдний өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоогчид болон бусад мэргэжлийн байгууллагад нөлөөллийн ажил хийх үүрэгтэй байсан ба тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах зорилго тээж ажиллаж байжээ.

Түүнийг хувийн ашиг сонирхлын дагуу нэг талд нөлөөлөл тогтоох гэж оролдсон, буцалтгүй тусламж нэрээр орж ирсэн сангийн мөнгийг хувьдаа завшсан зэргээр буруутгаж байгаа юм. Прокурорын зүгээс хэргийг үнэн эсвэл худал эсэхээс үл хамаарч  санхүүгийн тайлангаа хатагтай Д.Садыковад үзүүлэхийг шаардсан ч өмгөөлөгчөөрөө дамжуулж: - Хугацаа шаардана... гэж шалгуулахыг эсэргүүцсэн нь хэргийн ул мөрийг арилгах хугацаа авч байна гэж нэхэмжлэл талаас үзэж байгаа юм. 

Хатагтай Д.Садыкова бол Казахстан улсад Блүүмберг санг төлөөлсөн “утсан хүүхэлдэй” гэдэг нь тодорхой болмогц өөрийгөө өмөөрөх бүхий л төрлийн түүх зохиож байгаа нь мэдүүлгүүд зөрүүтэй болж ирснээр батлагдаж байна.


Түүний холбогдсон Блүүмберг Филантрофис байгууллага нь Нью Ёорк хотын захирагч асан Майкл Блүүмбергийн өөрийн санаачилга бөгөөд тус байгууллагаараа дамжуулж “тамхины тархалтыг бууруулах” гэсэн төслүүдэд их хэмжээний хандив, буцалтгүй тусламж хүргэдэг байна.  Ихэвчилэн хөгжиж буй болон хөгжил буурай улсуудад энэхүү байгууллагын нэр түгээмэл сонсогдоно.

Учир нь ядуу буурай улс бүрт өөрсдийн төлөөллүүдийг төрийн бус байгууллагуудаар дамжуулж суурьшуулдаг ба улс төр, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн бусад байгууллагуудын удирдлагад шууд нөлөөлөл хийх, буцалтгүй тусламж нэртэй хахууль өгч өөрсөддөө ашигтай хуулийн өөрчлөлт хийхийг зорьдог юм. Энэхүү үйл ажиллагааг хөгжингүй орнууд аль хэдийн таньж улсдаа нэвтрүүлэхийг хүсдэггүй билээ.

Блүүмбергийн хувьд “Тамхи” гэдэг сэдвийг өлгөн авч тамхийг эсэргүүцэж байгаа нэрийдлээр их хэмжээний мөнгө цутгаснаар улсуудад өөрийн нөлөөллийг тогтоох гэж оролдсоор байна. Гэвч нөлөөллөө тогтоож чадсан Киргиз, Армен зэрэг улсуудад тамхидалтын түвшин огт буурсангүй.


Блүүмберг сангийн зүгээс сүүлийн жилүүдэд “цахилгаан тамхи”-ийг хориулах тал дээр ажиллаж байгаа ба “цахилгаан тамхи”-ны тухай ямар ч баримтгүй, худал мэдээллийг асар их мөнгөөр хэвлэл мэдээллээр түгээдэг болоод байна. Түүний бас нэгэн бай нь Монгол улс юм. Фокус ТББ-ийн тэргүүн Б.Туяа нь 2016 оноос хойш Блүүмберг Филантрфисоос санхүүжилт авч байгаа гэдгээ өөрийн биеэр зарласан. Мөн  “Тамхины хяналтын хууль”-ийн ажлын хэсэгт ТББ-уудыг төлөөлөн гишүүнээр суудаг юм билээ.  

2016 оноос 2022 он хүртэл Монгол улсад импортлогдсон янжуур тамхины тоо ширхэг 71% өссөн байна. Мөн манай улсад янжуур тамхинаас үүдэлтэй нас баралт 5000 хүрсэн нь хамгийн өндөр хэмжээнд хүрсэн гэдгийг харуулж байгаа юм. Хуулинд заасан заалтуудыг захын нэг ТҮЦ ч биелүүлэхгүй байна. Үнэхээр Блүүмберг Филантрофисийн санхүүжилтээр Б.Туяа нь тамхины эсрэг нөлөөллийн ажлууд хийсэн юм бол яагаад Монгол улсад тамхины хэрэглээ жил бүр өссөн юм бол? Тэдэнд Монгол улсын тамхидалтын түвшинг бууруулах зорилго байгаа юу гэдэг асуултыг таньд үлдээе.

Үргэлжлэл бий... 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.165
    2023/04/26

    Узбекистан хамгийн том тамхи тариалагч үйлдвэрлэгч орон тэндээс ямар юмныхаа туршлага байхуу тамхи яаж далд аргаар тамхи түгээдэгийг л туршлага судалж монголчуудыг тамхинд бүрэн хамруулах ажил л хийж байгаа хүн юм даа сайхан халхавч хийж бас хуулинд нөлөөлж тамхины үнэ бууруулахгүй тамхины эсрэг бүх бүтээгдэхүүнийг хориглох зорилготой л тамхины эзэдийн гар хөл байна даа үтэр түргэн энэ авгайг зайлуулах хэрэгтэй сангийн сайд жавхлангийн шургуулсан тагнуул байна

    Хариулах
  • 202.21.124.141
    2023/04/26

    Энэ хэдэн эмээ, өвөө нар удахгүй шорон шаах нь дээ

    Хариулах