Д.ЭНХТУЯА: Хөдөө орон нутагт ажилладаг сувилагчдыг үнэлэх үнэлэмж их доогуур байна

Б.Ариунзаяа
2023/05/12

#ШУУД: Эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан сувилагч 700 000 төгрөгний цалинтай байна...

- Хөдөө орон нутаг мэргэжлийн боловсон хүчин хомсдолд орчихсон. Цалин бага, нийгмийн хангамж муу. Миний хувьд улсад 35 жил ажиллачихаад үндсэн цалин 750 мянга. Үүнээс бүх татвараа төлдөг. Ер нь хөдөөд сувилагч гэлтгүй эмч нар ч хомсдолтой байна. 

- Эмч мянга сайхан эмчилгээ бичээд хийх сувилагчгүй бол яах вэ. Сувилагчгүйгээр би хэн ч биш гэж Японы нэг мундаг эмч хэлсэн байдаг. Энэ бол яах аргагүй үнэн үг. Гэтэл манай хөдөө орон нутаг бараг сувилагчгүй болох нь. Бүгд гарна, явна гэцгээж байна.

- Стандартаар бол нэг сувилагчид 6 хүн ногддог. Гэтэл манайд амбулатори эмчилгээ, өдрийн эмчилгээ гээд ачаалал ихтэй. Дээр нь бүх эмчилгээгээ цахимд шивнэ. Цагтаа гэртээ харина гэж хэзээ ч байдаггүй. Ер нь манай эрүүл мэндийн систем хүнд байна. 

- Би Эрүүл мэндийн салбарт 35 жил ажиллаж байна. Гэвч шагнал урамшуулал гэж ганцхан салбарын тэргүүн. Ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж байгаа сувилагчдын үнэлэмж их доогуур. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.202
    2023/05/12

    Сувилагчид Гавьяат ажилтан олгоно гэдэг бас тэнэглэлшдээ

    Хариулах