Х.НЯМБААТАР: Авлигын төсөөллийн индексийг бууруулахад бизнесийн эрхзүйн орчин, өрсөлдөх чадвар нэн чухал

Б.Ариунзаяа
2023/05/12

Х.Нямбаатар: БНСУ-ын авлигатай тэмцэх арга барилыг нэвтрүүлж хамтарна.Бидэнд системийн реформ хийх зөвлөмжийг өгсөн

Х.НЯМБААТАР: 

- Авилгатай тэмцэлээ сайн хийж чадсан улс орны эдийн засаг өсдөг. БНСУ эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлдэг. Ингэж хөгжиж байгаагийн нууц нь бизнесийн эрхзүй орчноо сайжруулж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж, эрсдэлийг нь бууруулснаар авлигын гэмт хэрэг гарах нөхцөлийг нь бууруулж чадсан байна. 

- Авлигатай хийх  тэмцэл гэдгийг  жилийн хугацаанд хэдэн хүн барьж, хорьж, ял өгсөн байна гэдэг явцуу  үнэлэмжээр дүгнэх нь зохимжгүй. Авлигын төсөөллийн индексийг бууруулах АХ-ийг ахалж байгаагийн хувьд энэ жилийн төлөвлөгөөнд байгаа гол ажлын нэг нь дэлхийн хэмжээний эрдэмтдээс зөвлөгөө авах, авлигад өртөх эрсдэлтэй нийтийн албан тушаалтнуудад лекц уншиж, хандлагыг өөрчлөх. Тиймээс  "Транспэрэнси Интэрнэшнл" олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч манай улсад ирээд байна. 

- “Транспэрэнси Интэрнэшнл"  байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексийг 13  үзүүлэлтээр шалгадаг. Зөвхөн нэг шалгуурыг нь хангахын тулд манайд 49 зөвлөмж өгсөн. Эдгээр зөвлөмжүүд дээр төр засгийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаагаас шалтгаалж, индекс гардаг. Бүх салбарт ялангуяа бизнесийн эрх зүйн таатай боломжийг бий болгох нь авлигатай хийх тэмцлийн нэг жигүүр. Ер нь авлигын төсөөллийн индексийг бууруулахад бизнесийн эрхзүйн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. 

- БНСУ-ын хууль сахиулах байгууллагын хүмүүстэй жич ярьж байна. Тодорхой тооны хүмүүсийг шилжүүлж авч ирэх талаар ярьсан. Мөн БНХАУ-тай энэ талаар бас ярьж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.40.103.6
    2023/05/14

    Би энэ залууг харахаас дургүй хүрдэг боллоо.

    Хариулах