Хүүхдийн баярын үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулж байна

Б.Ариунзаяа
2023/06/01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт болон хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэнд:

-Сүхбаатарын талбайд 20 асраар хүнс, хүүхдийн тоглоом худалдаж, явуулын үйлчилгээтэй 13 цэгээр түргэн хоол борлуулахаар болсон. Мөн Монголын хүүхдийн ордны гадна 20 асраар худалдаа, үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн гадна талбайд тав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 40, Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20 газар худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Эдгээр байгууллагад холбогдох албаныхан хамтарч хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулсан гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна