DATASTORY: Ханбогд сумын өрхөд ногдох хадгамламжийн хэмжээ хамгийн өндөр

Б.Ариунзаяа
2023/06/19

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Монголын хамгийн том зэсийн төсөл болох Оюутолгой хэрэгждэг. Ийм том уул уурхайн нөлөө Ханбогд суманд ямар байдаг бол, тогтвортой хөгжиж чадах болов уу гэх  асуултад хариулахаар Монголын дата клуб нээлттэй өгөгдлүүдийг ашиглан Ханбогд сумыг нийгэм, эдийн засаг, ус ашиглалт нөлөөллийг сүүлийн 10 жилээр харуулсан дата анализ бүхий үзэсгэлэнг дэлгэн, иргэд, олон нийт, компани, орон нутгийн удирдлага, иргэний нийгмийнхэнд мэдээлэл хүргэн ажиллалаа. 

-Ханбогд сум хамгийн их төсвийн орлого бүрдүүлдэг
- Сүүлийн 10 жилд сумын хүн ам 37% өссөн
- Ус ашигласны төлбөрийн 1/3 нь тус сумаас төвлөрдөг
- Говийн оюу хөгжил сан 2015-2022 онд Өмнөговь аймагт 358 төсөлд 122.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс 24 тэрбум нь Ханбогд суманд зарцуулжээ.
- Говийн бүс нутагт ирэх 10 жилд агаарын температур, хур тунадас аль аль нь нэмэгдэх төлөвтэй байгаа

- 1 өрхөд ногдох хадгаламжийн хэмжээ хамгийн өндөр
-Сүргийн бүтцийн хувьд үхрийн тоо толгой эрс өссөн гэх мэт сонирхолтой өөрчлөлтүүд энэ суманд болж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна