​Иргэн Д.Мөнхбат Засгийн газрыг ялж, 22 сая төгрөгийн нөхөн төлбөр авахаар болжээ

Б.Ариунзаяа
2023/06/30

Иргэн Д.Мөнхбатыг "Энхсаран" сувиллын газраас коронавируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар торгосныг эсэргүүцэн шүүхэд хандаад байсан билээ.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд иргэн Д.Мөнхбатыг "Энхсаран" сувиллын газраас коронавируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө эрүүгийн болон зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул уг хэргүүдийг холбогдох байгууллагууд хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар Д.Мөнхбат нь гэм хорын хохиролд 22.024.100 төгрөг гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангасан шийдвэр гаргасан байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.35.11
    2023/06/30

    Элбэгдорж, Баттулга нарын хонгилын оцогоногчдын шүүх юм чинь ЗГ-ын эсрэг шийдвэр гаргар нь мэдээж шдээ

    Хариулах