Налайхын зам ирэх даваа гарагт нээгдэнэ

Админ
2019/11/01

Улиастайн гүүрнээс Налайх-Чойр чиглэлийн 20,9 км авто замын хөдөлгөөнийг төлөвлөгөө ёсоор ирэх даваа гарагт нээнэ.

 

Уг төслийн хүрээнд 85,730 м3 хөрс хуулалт, 205,800 м3 ухмал, 568,538 м3 далангийн дүүргэлт,  20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальт хучилт, 19 км тусгаарлах хашлага суурилуулах, үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгджээ. 

 

Харин дулааны улирал эхлэх үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх бөгөөд явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна