Одон орон судлаачид хамгийн алсаас ирсэн радио долгионыг бүртгэн авчээ

Б.Ариунзаяа
2023/10/23

ГАРХИНГ, 2023 оны аравдугаар сарын 20 /new-science/. Өнөөдрийг хүртэл бүртгэгдээд буй радио долгионуудаас хамгийн алс холоос ирсэн радио долгионыг  Европын одон орончид илрүүлжээ. 

Уг долгионыг FRB 20220610A гэж нэрлэсэн бөгөөд алс холын сансрын уудамд нэг хүрэхгүй миллисекунд үргэлжилсэн огцом радио тэсрэлтээс (FRB) үүсжээ. Энэхүү нээлтийг өнгөрсөн зургадугаар сард Австралийн ASKAP радио дуран авайгаар хийсэн бөгөөд FRB-ийн өмнөх зайнаас 50 хувиар илүү хол байв. Харин Европын өмнөд бүсийн ажиглалтын төвийн (ESO) VLT дуран авайн тусламжтайгаар хийсэн ажиглалтын дүнд, хурдан радио тэсрэлт нь манай гаргаас 8 тэрбум гэрлийн жилийн алсад орших галактикт болсон гэдгийг тогтоожээ. Энэ галактик бол өнөөг хүртэл илрүүлээд буй хамгийн эртний бөгөөд хамгийн алс орших FRB-ийн эх үүсвэр юм. 

Энэхүү FRB нь мөн урьд өмнө бүртгэгдсэн тэсрэлтүүдээс хамгийн хүчтэй нь бөгөөд секундийг олон хуваасны өчүүхэн төдийд 30 жилийн хугацаанд манай нарнаас ялгарах цацрагтай тэнцэх хэмжээний энерги ялгаруулжээ. 

Бүр эртний, илүү хол зайд болсон тэсрэлтүүдийг илрүүлэх, тэдгээрийн эх үүсвэрийг тогтоохын тулд шинэ үеийн радио дуран авайг ашиглах боломжтой. Тухайлбал, Австрали, Өмнөд Африкт суурилуулж буй Square Kilometre Array (SKA) дуран авайг нэрлэж болно. Уг дуран авай ашиглалтад орсноор одоо ашиглаж буй дурангуудаар илрүүлэх боломжгүй олон мянган FRB-ийг илрүүлэх боломжтой болно.

Түүнчлэн Чилийн Атакама цөлд ESO-ийн асар том телескопыг (ELT) угсарч байна. Уг дуран авай нь 39 метрийн голч бүхий антеннтай байх бөгөөд FRB 20220610A -гаас ч илүү хол зайд орших галактикуудад болсон тэсрэлтийг судлах боломжийг олгоно.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.84
    2023/10/24

    Ёстой гайхалтай зүйл болжээ бүүр өөр алс холын галактикаас шүү

    Хариулах
  • 66.181.161.168
    2023/10/23

    Хэдэн тэрбум их наяд амьдрал байгаа энэ орон зай зах хязгааргүй сансарт

    Хариулах
  • 103.212.119.45
    2023/10/23

    Хаяа хязгааргүй, орой ,ёроолгүй одот их орчлонгийн хаа нэгтэйд хэн нэгэн амьдран байдаг л байх даа! Маш сонирхолтой байлаа! 8 тэрбум гэрлийн жилийн алсад гэхээр....Хүмүүн бидний ухаан ,хөл хоёр хэзээ ч хүрэмгүй мэт... Ирээдүй, хойчийн залгамж халаанууд минь хөлгүй их орчлонгоор аялан нисэж орчлон ,ертөнцийн гайхамшгийг нээн илрүүлэх биз ээ

    Хариулах