Tesla-гийн автомашинуудыг хиймэл оюун ухаанаар жолоодно

Админ
2024/01/25

НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 24 /Electrek/. Tesla компани бүрэн автомат жолоодлогын “Full Self-Driving” программаа шинэчилжээ. 

Тус компанийн мэдээлснээр, жолоочид туслах дэвшилтэт системийг одоо программ зохиогчдын бичсэн кодоор биш харин мэдрэлийн сүлжээгээр удирдана. Тус корпорац хиймэл оюун ухааныг олон сая дүрс бичлэгт тулгуурлан сургасан бөгөөд ингэснээр уг систем  "300 мянга гаруй мөр бүхий C++ кодыг" орлох ажээ. 

Автомат жолоодлогыг одоо “төгс ажилладаг мэдрэлийн сүлжээ” удирдана гэж Tesla-гийн тэргүүн И.Маск онцолсон байна. Тус компани одоогоор “FSD Beta v12” бета хувилбарыг гаргаад байгаа бөгөөд уг шинэчлэлт нь брэндийн автомашинуудад нь бүрэн хэмжээний шинэчлэлт болно гэдгийг И.Маск хэрэглэгчдэд батлан хэлжээ.

"V12 ба төгс мэдрэлийн сүлжээ нь Tesla-гийн автомат жолоодлогын системийг хөгжүүлэх хамгийн сүүлийн том алхам юм" гэж Америкийн цахилгаан тээврийн хэрэгсэл, тогтвортой эрчим хүчний талаарх мэдээ мэдээллийн Electrek цахим хуудсанд бичжээ. Хиймэл оюун ухаан бол Tesla-гийн бүрэн автомат жолоодлогын хяналтын "сүүлчийн найдвар" гэдгийг мөн дурдсан байна. 

Эх сурвалж: https://www.montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна