OХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин дахин яллаа

Админ
2024/03/18

ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж дууслаа. Сонгуулийн төв хорооны урьдчилсан мэдээллээр, саналын хуудсын 95.08 хувийг тоолж дууссаны дараах байдлаар одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 87.32 хувийн саналаар ялсан байна. 

Оросын Коммунист намаас нэр дэвшсэн Николай Харитонов 4.28 хувийн санал авч, хоёрдугаарт бичигдэж байгаа бол гуравдугаарт “Шинэ ард түмэн” намын нэр дэвшигч Владислав Даванков орж байна. Тэрбээр 3.85 хувийн санал авчээ. Харин Оросын Либерал ардчилсан намаас нэр дэвшсан Леонид Слуцкий 3.15 хувийн саналаар дөрөвдүгээрт орж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 15-17-ны хооронд гурван өдрийн турш явагджээ. Сонгуулийн ирц 74.22  хувьтай байсан байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.123
    2024/03/18

    Баяр хүргэе! Оросууд ухаалаг, бас эв нэгдэлтэй юмаа!!!

    Хариулах