"ЭТТ" ХК-ийн 2023 оны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ

Админ
2024/04/04

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1,072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд 285,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Тэгвэл тус ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэлжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2, нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилах боломж бүрдсэн. 

Эхний ээлжний буюу 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг өнгөрсөн нэгдүгээр сард иргэдэд олгосон бол өнөөдрөөс ийнхүү дараагийн ээлжний ногдол ашиг тараагдаж байна. 

1072ш хувьцаатай бол 256,656 төгрөг
1063ш хувьцаатай бол 254,482 төгрөг
772ш хувьцаатай бол 184,816 төгрөг
750ш хувьцаатай бол 179,550 төгрөг
536ш хувьцаатай бол 128,318 төгрөг таны дансанд орно.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.19
    Өчигдөр

    Минийх орохгүй бна

    Хариулах
  • 103.140.10.199
    2024/04/04

    750ш хувьцаа чинь яагаад 179550 болчихдог юум бэ. 266р үржүүлэхээр 199500 болж бнашд. 20 нь бас ямар татвартаа явчихваа.

    Хариулах
  • 122.201.31.247
    2024/04/04

    850taid hed oroh we

    Хариулах
    • 202.55.188.99
      2024/04/04

      850 aa 266aar vrjvvleed bodchih hed garch bn teriigee awna