Цахим ур чадвартай мянган инженер бэлтгэх “Grow with Google” хөтөлбөр өнөөдрөөс эхэллээ

Админ
2024/04/05

#ШУУД: Н.Учрал: “Grow with Google”хөтөлбөр нь 350 элсэгчдэд 100 хувь тэтгэлэгтэй хэрэгжихээр боллоо

Дорнод аймгийн малчин залуу, Суданд энхийг сахиулж буй Монгол цэрэг, тэтгэвэртээ гарсан ч шинэ карьер бүтээж буй эмээ, хүүхдээ харж буй ээжүүд, ЕБС-ийн сурагчид, бизнес эрхлэгч залуус, нийт 350 Монгол залуус карьерын шинэ эхлэл “Grow with google” хөтөлбөрийн аяллаа эхлүүлж байна.

Google компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэх “Grow with Google” хөтөлбөр өнөөдрөөс эхэллээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 1000 суралцагчаас эхний 350 элсэгчдэд 100% тэтгэлэгтэй Google-ийн сертификат олгох 5 сарын хугацаатай цахим, танхим хосолсон сургалтад хамрагдах, дадлагажих, ажлын байранд зуучлагдах боломж олгож байна.

Эхний ээлжийн 350 оролцогчийн шалгаруулалтад нийт 2292 залуус оролцсон байна. Энэ бол Монгол залуус мэдээллийн технологийн салбарыг өөрийн болон улс орны хөгжлийн ирээдүй гэж харж байгааг илтгэж байна.

Эдгээр суралцагчдаас ирээдүйн инженерүүд, технологийн салбарын томчууд төрж дэлхийд үнэлэгдэх амжилт гаргах нь дамжиггүй.

Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын технологи зэрэг дэлхий нийтийн зорилго болсон чиглэлүүдэд Монгол залуус нэг гараанаас гарч, өөрсдийн орон зайг бий болгож, өндөр хурдаар өөдрөг маргаашийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн “Google” компани МУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны сүүлээр “in-app purchase”-аар дамжуулан төлбөр хүлээн авах боломжийг нээнэ. Технологийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч, контент үйлдвэрлэгч залуусын удаан хүлээсэн асуудал шийдэгдэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна