СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Сэлбэ” голын мөс цөмөрч автомашин суужээ

Админ
2024/04/09

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Майхан толгой”-н “Задгай”-д  “Сэлбэ” голын мөс цөмөрч автомашин суусан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 18:18 цагт хүлээн авчээ.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 24 км зам туулан 18:53 цагт очиход иргэн  Б-ийн  “Раум” загварын /2 зорчигчтой/ суудлын автомашин усанд суусан байсныг 19:20 цагт татан гаргасан байна. 

Түүнчлэн Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн  “Урт гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 10 км-т/ “Цалгар”-ын голын мөс цөмөрч автомашин усанд суусан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 21:25 очиход иргэн М-ын  “Chevrolet Cruze” загварын суудлын  автомашин усанд суусан байсныг 21:45 цагт татан гаргажээ.   


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.106
    2024/04/09

    ХАРИУЦЛАГАГҮЙ УЛСЫН ШАЛ ДЭМИЙ ДУУДЛАГАНД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ДЭМИЙ ҮРДЭГЭЭ БОЛИХ БОЛООГҮЙ ЮУ?

    Хариулах