Л.ЭНХТУЯА: Хүүхэд хүчирхийлэлд өртөх нь олширч, тэр хэрээр нийгэм дасаж, дөжирч байгаа нь Монголын эмгэнэл

Админ
2024/04/09

ШИНЭ намын ХЭГ-ын дарга Л.Энхтуяа хүүхдийн хүчирхийллийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Л.ЭНХТУЯА: 

- Бага насны хүүхэд гэр бүлийн болон сургуулийн орчинд төрөл бүрийн хүчирхийлэлд өртөх нь  олширч, тэр хэрээр нийгэм дасаж, дөжирч байгаа нь Монголын эмгэнэл. Иймд бага насны хүүхэд хүчирхийлсэн тохиолдолд ялыг чангатгах зохицуулалтыг цаг алдалгүй хуульчлах хэрэгтэй. Насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол хуулийн хариуцлагыг чанатгах талаар сайдаас сайд дамжин яригдсаар ирсэн ч хэрэгжихгүй байна. Х.Тэмүүжинг сайд байхад  хүчирхийлэл үйлдсэн этгээд Х.Нямбаатарын үед суллагдаж, Б.Энхбаярын үед дахиад гэмт хэрэг үйлдэж байх жишээтэй. Төрөөс хүүхэд хамгааллын дорвитой бодлого гаргаж, ялын бодлогыг дээд цэгт нь хүртэл чангатгахыг цаг үе шаардаж байна" гэсэн байна.


Л.ЭНХТУЯА: Хүүхэд хүчирхийлэлд өртөх нь олширч, тэр хэрээр нийгэм дасаж, дөжирч байгаа нь Монголын эмгэнэл

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна