Давж заалдах шатны шүүх Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээлээ

Админ
2024/04/09

Давж заалдах шатны шүүх Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  ирүүлсэн.

Улмаар шүүх  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг шүүхээс хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх өчигдөр мэдээлэл хийж, давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн. 

Тэгвэл Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.52
    2024/04/09

    Жинхэнэ хөгийн хүүхэн. Яаж баяжсан хөрөнгөжсөнөө бичээрэй өөрөө. Бөөөн жүжигчин . Ёстой үнэлэхээ больсон шүү

    Хариулах
  • 103.212.119.39
    2024/04/09

    энэ новш шоу хийж өрөвдүүлэхээ боль хэн ч шүүх байгууллагаар шалгуулж бхдаа хэвлэл мэдээлээр элдэв гүтгэлэгээ цацаад байж болохгүй биз дээ

    Хариулах
  • 202.126.89.248
    2024/04/09

    Сэтгүүлч мэргэжилийг буруу ашиглаж баяжсан орк хүүхэн шоронд нь явуул

    Хариулах
  • 103.57.92.122
    2024/04/09

    Мэргэжлийнхнээ ядуу галт тэргээр явдаг ч гэх шиг ихээхэн даварч улин хуцсаны чинь үйлийн үр нь түрүүчээсээ ирж байгаа шүү

    Хариулах
  • 103.57.92.122
    2024/04/09

    Хэтэрхий шантааж хийж мөнгөжих зам руу эргэлт буцалтгүй халтирч орсных шүү.мөнгө цагаан нүд улаан гэж нэг үг байдаг билүү. Шуналын дэвээ дарж чадаагүй авгай даа

    Хариулах
  • 66.181.176.101
    2024/04/09

    Намайг тэжээгээрэй гээд , хүний эрх зөрчлөө гээд эргүүлээд шүүхэд

    Хариулах