Дорнод аймагт гарсан түймэрт 700 га талбай өртжээ

Админ
2024/04/10

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 120 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Матад суманд байрлаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд 21:20 цагт бүрэн унтраасан байна. 

Урьдчилсан байдлаар түймэрт 700 га талбай өртөж шатжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна