13 настай С.Элбэрэл охиныг үргэлжлүүлэн хайж байна

Админ
2024/04/10

Дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд дөрвөн хүүхэд алга болсон талаарх зар мэдээлэл гарсан. Тэдгээр хүүхдүүдээс өнөөдрийн байдлаар 3 эрэгтэй хүүхэд нь олджээ. Харин 13 настай С.Элбэрэл охиныг үргэлжлүүлэн хайж байна. 

13 настай С.Элбэрэл охин дөрөвдүгээр сарын 08-ны даваа гарагт 12 цагт хичээлдээ явахаар Дарь-Эхэд байрлах гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Охин гэрээсээ гарахдаа тод ягаан өнгийн куртик, цэнхэр жинсэн өмдтэй, саарал цүнх, хар өнгийн гуталтай явсан. Том алаг нүдтэй, хар бор урт үстэй, 158 см орчим өндөр.

Охиныг эхлээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн. Эрэл мухардсан тул зураг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг дээрх хүүхдийг харсан хүн байвал 88879488, 99261662, 80305002 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна