Х.НЯМБААТАР: Зоригийн хөшөөний газрыг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж цамхаг барихаар санаархаж байна

Админ
2024/04/10

Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөө нийслэлийн төвд байрладаг. Тодруулбал "Шинэ дэвшилт холбоо" гэх ТББ-ын мэдлийн газарт С.Зориг агсны хөшөө бий.  Гэвч тус байгууллага хөшөө байрладаг газрыг заржээ. Улмаар том барилга барихаар шийдвэрлэсэн байна. Тиймээс хөшөөг нүүлгэн шилжүүлэхэд туслалцаа хүссэнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандсан байна.

Х.НЯМБААТАР: 

-   Зоригийн хөшөөний газрыг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй.

Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна.

Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа.

Бид "Зоригтой"-гоо үлдэнэ гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна