Н.ЛХАГВАДОРЖ: Х.Нямбаатар аль 12 жилийн өмнөх албан бичгээр иргэдийг төөрөгдүүллээ, С.Зориг агснаар улс төр хийхээ боль

Б.Ариунзаяа
2024/04/10

#Шууд: С.Зоригийн хөшөөг нүүлгэж доорх газрыг нь зарах гэж байна гэх асуудлаар АН-аас тодруулж байна...

- Сонгууль дөхсөн байгаа энэ үед эрх баригч намын хариуцлагатай албан тушаалтан ийм мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Зөвхөн АН гэлтгүй Монголын ард түмний хайрлан хүндэтгэдэг С.Зориг агснаар улстөр хийхээ боль.

- Нэгт, С.Зоригийн хөшөө АН-ын өмч биш, С.Зориг сангийн өмч. Хэрэв энэ хөшөөг хөдөлгөх гэж байгаа бол эн тэргүүн тус сантай уулзах зөв. 

-Хоёрт, Хөшөө байгаа энэ газар АН-ынх биш. Нийслэлийн нийтийн өмчийн газар. Энэ газрыг АН-аас илүү Нийслэлийн Засаг дарга хамгийн сайн мэднэ. 

- Гуравт, АН-ын төв байр С.Зоригийн хөшөөний ард байгаа байранд байрлаж байгаа нь үнэн. Манай нам Шинэ дэвшилт холбоо ТББ-тай гэрээ байгуулан сар болгон түрээс төлдөг. Хэрвээ энэ байрыг нураагаад шинэ барилга барих гэж байгаа бол хамгийн түрүүнд манай намд мэдэгдэх байсан. Одоогоор манайд ямар нэг мэдэгдсэн зүйл алга. 

- Тэр Х.Нямбаатарын гаргаж тавьсан бичиг нь аль 12 жилийн өмнө явуулж байсан бичиг байсан. Гэтэл үүнийг өнөөдөр мэтээр мэдэгдэл гаргаж, иргэдийн сэтгэлзүйд нөлөөлөх гэж оролдлоо. АН-ынхан С.Зоригийн хөшөөг авч хаяад газар дээр нь өндөр барилга барьж тансаглах гэж байгаа мэтээр төөрөгдүүллээ. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.147
    2024/04/12

    khogiin an -yn tejeewer gulugnuud baina , ta nar yu ch medekhgui , ter tomchuud chini yu ch gej sedsen baij medne , zaraalaar yawj , yarij onigoond buu or , uuriin tarkhitai yu

    Хариулах
  • 87.65.5.70
    2024/04/10

    зүгээр зайлаад л өг та нар тэгвэл л улс болчих гээд бна Танай тэр Салга хүзүүгүй алиа салбадай Сосоргөлөг мэтийн хогийн төгцөгнүүд чинь алуулсан нь үнэн л ш дээ . Ард түмний хайртай хүү ч гэх шиг чи муу тэжээвэр бас хэний угаадсаар ингэж яваа бол

    Хариулах
  • 66.181.161.195
    2024/04/10

    Энэ нэг хоолойгоо шахсан банди хажуугаар нь юувдээ. Барилга барих гээд байгаа нь үнэн л юм бна лээ

    Хариулах
  • 122.201.31.50
    2024/04/10

    намд мэдэгдэхгүй, түрээслүүлэгчид мэдэгдэнэ. Нам бүхнээс дээгүүр гэдэг бодол нь хэвээрээл бна

    Хариулах
  • 103.212.118.205
    2024/04/10

    Нямбаатарт мэдээлэл өгсөн, доод шатны нөхөр муу санаатай, хорлонтой.

    Хариулах