“Mongolian Jewellery and Metal Forum, expo-2024” маргааш салбарын нэгдсэн форумаар эхэлнэ

Админ
2024/04/10

Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын олборлогчид, борлуулагчид, үйлдвэрлэгчид, арилжаа эрхлэгчид энэ салбарын оролцогч бүх талын уялдааг бэхжүүлэх, дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд сурталчлах, худалдаалах зорилготой “Mongolian Jewellery and Metal Forum, Expo-2024” маргааш буюу 2024.04.11-нд “Holyday Inn Ulaanbaatar”-т салбарын нэгдсэн ФОРУМ арга хэмжээгээр эхэлж байна.

Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Ашигт малтмал, газрын тосны газар, Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо зэрэг төрийн болон төрийн бус, хувийн байгууллагууд хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээ нь үнэт металлын салбарын өнөөгийн нөхцөл байдал, асуудал шийдэл, үнэт металлын салбар дахь олборлолт ба боловсруулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, арилжаа, хөгжих боломж, олон улсын жишиг, сайн туршлага зэрэг асуудлыг тухайн чиглэл бүрээр хэлэлцэж, шийдлийг эрэлхийлсэн чухал ач холбогдолтой форум болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

“Mongolian Jewellery and Metal Forum, expo-2024” маргааш салбарын нэгдсэн форумаар эхэлнэ

“Mongolian Jewellery and Metal Forum, Expo-2024” форумд холбогдох төрийн болон төрийн бус, хувийн 100 орчим байгууллагын төлөөлөл оролцоно.

Мөн энэ сарын 2024.04.12-14-ны хооронд үнэт эдлэл, соёлын өвийн хосгүй бүтээлүүд, гоёл чимэглэлийн салбарын хамгийн том нэгдсэн үзэсгэлэн, худалдаа “Mongolian Jewellery and Metal Forum, Expo-2024”-ийн Экспо арга хэмжээ “Мишээл экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд явагдана.

“Mongolian Jewellery and Metal Forum, expo-2024” маргааш салбарын нэгдсэн форумаар эхэлнэ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна