Д.АМАРБАЯСГАЛАН: Хоршооны малчдад 50 сая төгрөг хүртлэх зээлийг 80-100 хувийн батлан даалтаар олгоно

Админ
2024/04/11

#ШУУД: ЗГ-аас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг нээж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлж байна


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Шинэ хоршоо-Чинээлэг малчин хэлэлцүүлэгт оролцлоо. ЗГ-аас хэрэгжүүлэх гэж буй Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр бол олон мянган жилийн нүүдлийн соёлыг хамгаалж яваа малчдаа дэмжих, тэдний түүхий эд бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж амьжиргаагаа дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд аваачих зорилготой. Ингэснээр тооноос чанарт шилжиж, зуданд гунддаггүй, ганд гачигддаггүй тэсвэртэй мал аж ахуйг бий болгох юм.

Уг хөтөлбөр дагуу хоршооны малчин гишүүнд 50 сая төгрөг хүртлэх зээлийг 80-100 хувийн батлан даалтаар олгож, анхан шатандаа боловсруулалт хийж чаддаг болоход дэмжлэг үзүүлнэ. Малчид дэм дэмэндээ, хөрөнгө, хөдөлмөр хүчээрээ хоршиж хөдөөдөө чинээлэг амьдрахыг хүсэж байна.

Шинэ Зеланд улс гэхэд л сүүлийн 20 жилийн хугацаанд малын тоогоо бууруулж, 1 малын ДНБ-д бүрдүүлж буй дүн нь 59 ам.доллараас 311 ам.доллар болж нэмэгдсэн байна. Харин манайд 2010 оноос хойш малын тоо 97 хувиар өссөн ч 1 малаас ДНБ-д бүрдүүлсэн дүн 31 ам.доллар. Иймээс бид мал аж ахуйн салбарыг бүтээмж өндөртэй, эрсдэлд тэсвэртэй болгоход анхаарч байна.

Энэ хөтөлбөр хэрэгжснээр хөрөнгийн эх үүсвэрээрээ тэжээлийн талбайтай, тоног төхөөрөмжтэй, түүхий эд бэлтгэх цехтэй, агуулахтай, малын хашаатай чинээлэг малчид бий болно.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.234
    2024/04/11

    Хэрэгжиж чадвал зөв санаа байнаа

    Хариулах