Өсвөр насны охидууд нэгнээ зодож, дээрэлхэж байсныг таслан зогсоожээ

Админ
2024/04/11

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Угсармалын байрны урд саадад хэсэг бүлэг хүүхдүүд нэг охиныг зодоод дээрэлхээд байна” гэх  дуудлага, мэдээлэл иржээ. 

Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн  цагдаагийн газрын алба хаагчид очиж шалгахад   15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны  3 эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг таслан зогсоож, хүүхдүүдийг ар гэрт хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна.

Иргэд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх,  болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна