6000 Жет скүүтер Нийслэлийн агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад нөлөөлнө

Админ
2024/04/12

Цахилгаан скүүтер дэлхийн олон хотын байнгын хэрэглээ болсон. Учир нь иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна агаарын бохирдол, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж буй нь судалгаагаар тогтоогдсон. Улаанбаатар хотын иргэд ч энэ жишгээр өнгөрсөн оноос эхлэн “Жет скүүтер”-ийн хэрэглэгч болж, 60 тонн түлш агаарт дэгдэхээс сэргийлж, агаарын бохирдолд эерэгээр нөлөөлж чадсан.

 Бид 2023 онд 3000 скүүтертэйгээр үйл ажиллагаа явуулсан бол энэ жил хоёр дахин их буюу 6000 скүүтэйтэйгээр ажиллахаар, өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна.

 Шинээр нэмэгдэж буй 3000 скүүтер нь хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу  амаржинтай буюу илүү тав тухтай зорчих боломжтойгоороо давуу талтай юм.

 Манай хэрэглэгчдийн дийлэнх нь залуус байдаг учраас бид нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.

 Нийслэл хотдоо шинэ соёлыг түгээх зорилготой “Jet scooter”-г үүсгэн байгуулагч Г.Дашням болон “Jet sharing” Казахстаны үүсгэн байгуулагч А.Мейрам нар нээлтэд оролцохоор ирсэн залуустай чөлөөт ярилцлага хийж санал бодлоо солилцох юм.



6000 Жет скүүтер Нийслэлийн агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад нөлөөлнө

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.42
    2024/04/14

    Дурэм, зам байхгуй байж аюул дээр аюул нэмсэн наад юмаа болио!!!

    Хариулах
  • 103.168.34.108
    2024/04/13

    Lav l Denver hot od Iim unaa baidag Delhiid haragdaagui bol zuvhen Mongold zoriulj uildverlej exportlono gej uu

    Хариулах
  • 58.84.136.108
    2024/04/12

    Унадаг дугуй л байдгаас ийм үнэтэй скүүтер хэд хэдэн дэлхийн том хотод хараагүй л юм байна. Унадаг дугуй нь ч гэсэн хэсэгхэн харагдаж байгаад байхгүй болж байгаа харагдаж байна. Ийм үйлчилгээ нээж байгаа компанийн санхүүгийн мэдээлэл, улсаас санхүүжилтээ авсан эсэхийг нь эхлээд шалгах ёстой. Татвар төлөгчдийн мөнгө энэ бизнесрүү нь хууль бусаар орсон эсэх, Санхүүгийн асуудалгүй компани бол ёстой луувангаа иднүү лаагаа иднүү тэдний асуудал. Үүнийг дагалдаад бусад явган, унаатай зорчигчдийн аюулгүй байдал, даатгал гээд том асуудлууд цаагуур нь хөндөгдөх нь ойлгомжтой.

    Хариулах