​ “Mongolian jewellery & metal forum, expo 2024” үнэт эдлэлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Админ
2024/04/12

“Mongolian Jewellery & Metal Forum, Expo 2024” Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн соёлын өвийн хосгүй бүтээл, бэлэг дурсгал гоёл чимэглэлийн салбарын хамгийн том үзэсгэлэн гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Тус үзэсгэлэн нь үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэл үйлдвэрлэгчид, арилжаа эрхлэгчид, энэ салбарын оролцогч бүх талын уялдааг бэхжүүлэх, дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд сурталчлах, худалдаалах зорилготой юм. Энэхүү арга хэмжээний үеэр уран дархчуудын нарийн ур ухаанаар урласан өв дамжин уламжлагдах, соёлын өвийн хосгүй бүтээлүүд мөн үнэт эдлэл, гоёл чимэглэлийн дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны дистербьютор байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах, тэдгээрийн хийц, түүхий эд материалын онцлогийн талаар мэдээлэл хүргэх юм.


Түүнчлэн “Mongolian Jewellery & Metal Forum, Expo 2024” арга хэмжээний үеэр Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо ТББ, Bidend платформ хамтран биет дуудлага худалдаа зохион байгуулах бөгөөд уг дуудлага худалдаанд Тод магнай эмээл, Дэлгэрэхүй уламжлалт мөнгөн аяга, Их луут, Цогт чандманьт Гүнгэрваа зэрэг үндэсний ховор бөгөөд цор ганц бүтээлүүд багтаж байна.

Үзэсгэлэн, худалдаа 4-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн танхимд явагдах бөгөөд худалдан авалтын "100.000 төгрөг" тутамд 1 сугалаа олгож өдөр бүр азтан тодруулахаас гадна сугалааны супер азтан Cymbol fine Jewelry-н "ДАЙМОНД БӨГЖ" -ний эзэн болно.

Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн онд өрнөсөн үзэсгэлэнгүүдээс хэрэглэгчийн сонирхлыг хамгийн их татсан, хамгийн өндөр борлуулалттай үзэсгэлэнгээр шалгарсан байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна