СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин галт тэрэгтэй мөргөлдөж, хоёр хүний биеийн байдал хүнд байна

Админ
2024/04/15

Дархан-2 өртөөнөөс Шарын гол хүртэлх хэсэгт ноцтой осол болжээ.  Тодруулбал тус өртөөнөөс Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд дээр энэ сарын 13-ны орой 21:11 цагийн үед ноцтой осол болж, хоёр хүний бие  хүнд байгаа аж. 

Тухайн үед 3501-р галт тэрэг явахаар бүх дохиолол  ассан, машинууд хүлээж байжээ. Гэтэл Субару маркын суудлын автомашин хүлээж байсан машинуудын өмнүүр орж осол гаргасан байна.  Уг галт тэрэг 18 вагон чиргүүлтэй, 1607тн ачаатай байсан бөгөөд 328метр явж зогссон байна.

Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд буюу биеийн байдал хүнд байгаа бол хамт явсан бага насны хоёр охины биеийн байдал харьцангуй хэвийн байгаа талаар албаныхан мэдээлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна