Шинэ яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн дэд бүтэц нь шийдвэрлэгдсэн, бэлэн төслийг худалдана

Админ
2024/03/27

Шинэ яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн дэд бүтэц нь шийдвэрлэгдсэн, бэлэн төслийг худалдана. 

Энэхүү төсөл нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай бөгөөд 7 блокын 540 айлын орон сууц, 4604.3 м.кв талбай бүхий 332 ширхэг авто машины зогсоол, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай барилга багтаж байна.

Орон сууцны барилга нь 15 давхар, нил хавтан суурьтай, төмөр бетон бүрэн цутгамал хийцлэлтэй, зоорийн давхартай бөгөөд 1 давхартаа 80 метр кв-аас доош хэмжээтэй 3 болон 5 айл байхаар төлөвлөгджээ.

Төслийн гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил хийгдсэн бөгөөд худалдан авагч тал зөвхөн авто зогсоолын барилгаар дамжин барилга тус бүрийн холболтыг хийх давуу талтай.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна