МТЗ: 2024 оны 02 дугаар сард 138,534 тн тээвэр зохион байгуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 56,2 хувиар өсөв

Админ
2024/03/13

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2024 оны 2 дугаар сард 138,534 тн ачаа тээврийг зохион байгуулсан бөгөөд үүнээс Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замын тээвэрлэлт 67,282 тн, Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замын суурь бүтэц ашиглуулалт 47,614 тн, Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замаар 23,638 тн байна.

Ийнхүү 2 дугаар сард 138,534 тн тээвэр зохион байгуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна