Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно

Админ
2024/04/17

Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр болсон. Зөвлөгөөний үеэр Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуульд нэр дэвшихээр горилж буй УИХ-ын гишүүдэд нэлээд хатуу сануулга өгсөн талаар өнөөдрийн хэвлэлд бичсэнээр сошиалын идэвхитэй сэдэв болжээ.

Тодруулбал, Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн билээ. 

Гэвч нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн ч хоёр долоо хоног чимээгүй дарж байгаад намын дарга нь нэлээд эгдүүцсэн бололтой. Намынхаа удирдах ажилтны улсын зөвлөгөөний үеэр “Баялгийн сангийн хуулийг унагах гэсэн ажиллагаа нэлээд явж байна. Би Баялгийн сангийн хууль дээр эсрэг байр суурь барьсан гишүүдийг нэр дэвшүүлэхгүй шүү. Тэд олигархиудынхаа нам руу явж болно. Бид бол Социал демократууд” гэж хэлсэн талаар хэвлэлүүд бичиж, нийгмийн сүлжээнд тархаад байна.

Хуулийн төслийг УИХ-д танилцуулахдаа Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн хатуухан үг хэлсэн юм.

Тэрээр “Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа. Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно. Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ” гэж байв.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.88.84.9
    2024/04/24

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

    Хариулах
  • 103.212.117.58
    2024/04/18

    Зөв

    Хариулах
  • 202.126.94.99
    2024/04/17

    Эруул уу?!!

    Хариулах
  • 139.5.216.125
    2024/04/17

    Tanai namaas devshih hun uldeh uu.

    Хариулах