Б.Болороо: ХИШИГ АРВИН ХХК-ийн захирал, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "УУЧЛАЛ ГУЙХААР НӨГӨӨ НАМЫНХАН АЛУУРЧИН ТУЛГАТ гэнэ" гэжээ 

Админ
2019/11/14

 

Цаг бусаар амиа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр Сүхбаатарын талбайд суулт хийсэн иргэн Б.Болороогийн шаардлагыг Ерөнхий сайд хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхээ мэдэгдсэн.  Ингэхдээ Ерөнхий сайд Б.Болороод эмгэнэл илэрхийлж хоёр шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгосон. Тэгвэл  “Хишиг арвин индустриал” ХХК энэ сарын нэгний өдөр өдөр тутмын сонинуудаар дамжуулан  эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж буйгаа илэрхийлжээ. 

 

Энэ талаар Б.Болороо уучлалыг нь сонсох ёстой хүмүүс нь юу ч мэдээгүй байдаг. Ийм УУЧЛАЛ гэж байдаг юмуу гэжээ.  Тэрбээр энэ талаар “ӨДИЙГ ХҮРТЭЛ АВСАН ДОРОМЖЛОЛУУДААС ХАМГИЙН ТОМ НЬ ЭНЭ БАЙЛАА. 

 

ИЧИГ ИЧИГ ХИШИГ АРВИН ХХК, ИЧИГ ИЧИГ НИТХ М.Тулгат!!!!

 

Яанаа энэ компани 11 дүгээр сарын 1-нд ӨДӨР ТУТМЫН СОНИНГУУД (ЗУУНЫ МЭДЭЭ, ӨДРИЙН СОНИН)-ААР ДАМЖУУЛАН УУЧЛАЛ хүссэн байна.  Би бүр тэсэхгүй сэжиг хүрээд байна аа. Уучлалыг нь сонсох ёстой хүмүүс нь юу ч мэдээгүй байдаг УУЧЛАЛ гэж байдаг юмуу.

 

Энэ компаний гүйцэтгэх захирал М.Тулгат манайд 7 сарын 23-наас 10 сарын 14 хүртэл 4 удаа ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ "БИ ТОЛГОЙ ГУДАЙЖ ЗОГСООД УУЧЛАЛ ГУЙХААР НӨГӨӨ НАМААС АЛУУРЧИН ТУЛГАТ ГЭЭД ХАР ПИАР ХИЙЧИХНЭ ТИЙМ БОЛОХООР ЗУРВАС МАЯГААР ГУЙЯ" гэхэд нь би ҮГҮЙ, НАДААС ГАДНА ОЛОН ХҮН ТАНАЙ УУЧЛАЛТЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭЖ ХЭЛСЭН. Надад ингэж хэлсэн бичлэг нь ч байгаа.

 

Арчаагүй гэдгээ олонд зарлаад яваад байгаа нь ТА НАР ӨӨРСДӨӨ ШҮҮ. Энэ компаниас хамгийн сүүлд гаргасан дахин нэг арчаагүй үйлдлийн тухай бас дэлгэнэ ээ. Одоо бүх хариуцлагаа охин компани руугаа чихэж байна!!! Ёстой хэлэх муу үг олдохгүй байна аа.
ЭНЭ УУЧЛАЛ БИШЭЭ ДОРОМЖЛОЛ!!!” гэсэн байна. 

 

 

“Хишиг арвин индустриал” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан Б.Амгалан 2019 оны долоодугаар сарын 9-ний өдөр орон сууцны лифтний хонгилд харамсалтайгаар амиа алдсан байдалтай олджээ. Иргэн Б.Болороо нөхрийнхөө золгүй үхлийн шалтгааныг үнэн шударгаар шийдүүлэхийн төлөө тэмцэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна