Монгол Улсын нисэх хүчин арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ОХУ-аас "МиГ-29" загварын хоёр сөнөөгч нисэх онгоцыг хүлээн авлаа.
Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор тайван цагт ч манай улсын батлан хамгаалах хүч нэмэгдэж, өөрийн агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, Монгол Улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцуудад агаарын сахилга бат бий болгох ач холбогдолтой юм.
Дөрөвдүгээр үеийн энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой юм байна.
Цаг агаар нөлөөлөхгүй. Намар Су-30 маягийн сөнөөгч үзүүлбэр үзүүлсэн. МиГ-29 өмнөх үеийн загвар.
— Muujigss Jerry ✈️
Анхны нислэг: 1977 оны 10 сарын 6
Танилцуулагдсан: 1983 оны 8 сар
Статус: Идэвхтэй
Гол хэрэглэгчид: Орос, Энэтхэг, Украйн, Беларус
Үйлдвэрлэсэн тоо: 1,600
Нэгжийн өртөг
US$29 сая
МУ ОХУ-аас 2 нэгж "МиГ-29" загварын сөнөөгч нисэх онгоцыг хүлээн авчээ. 4-р үеийн энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай ба зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, мөн 4 тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой юм бна pic.twitter.com/8oZydCN4XR
— Х.Баянхангай (@H_Baynaa) November 16, 2019
МиГ-29 авсан явдлыг би л лав эсэргүүцмээргүй бн. Налайхын зурвас асуудалтай тул тэр МиГүүд БуянтУхаад баазлах болно. Тэхлээ БУ маань Монголын хамгийн чухал AFB болох нь. Газрын наймаачид арай ч цэргийн баазад халдахгүй биз. БуянтУхааг авч үлдэх өртөг энэ юм бол төлөлцөе хамаагүй
— БАТЫЙ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна