Дахин нэг төмөр замчин амиа алджээ

Админ
2019/04/02

Өнгөрөгч 2018 оны наймдугаар сарын 25-нд Дорноговь аймаг дахь Төмөр замын өртөөний замчин залуу мөн л галт тэргэнд дайруулж нас барсан байдаг. Үүрэгт ажлаа гүйцэтгэж явахдаа амиа алдсан замчин залууг амиа хорлосон гэдэг дүгнэлт гаргасанд гомдолтой байгаагаа ар гэрийнхэн нь мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр дахин нэг замчин залуу харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал“УБТЗ” ХНН-ийн II ангийн IX хэсгийн замчин өнөө өглөө 10.53 цагт гал тэргэнд дайруулж нас баржээ. Талийгаач Ө нь тус байгууллагын Хонхор орчим дахь төмөр замын хэсгийн бригадын ахлагч бөгөөд өдгөө 25 настай залуу байжээ. Осол болох үеэр талийгаач төмөр замын аюулгүй байдлыг шалгаж явсан байна.
Хэргийн газарт Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн алба хаагчид яг одоо үздэг хийж байна.
 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.