УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

Админ
2019/05/22

ОХУ-ын “Ростех” компаниас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй танилцаад прокурорууд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл  тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд буюу өнөөгийн УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын  зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ. Д.Эрдэнэбатыг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан Кью Эс Си компанийн бариулсан төмөр замын концессын хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, олгуулан улсад их хэмжээний хохирол уч­руулсан үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа аж. АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг өмнө нь яллагдагчаар татаад байсан бөгөөд тэдэн дээр нэмж 2014-2016 оны Засгийн газрын тэргүүн, салбарын сайдыг эрүү­гийн хэрэгт холбогдуулан ийнхүү шалгаж эхэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна