О.Баасанхүү зөвлөлд орсон ч АН УИХ-д бүлэг байгуулж чадахгүй

Админ
2019/06/10

МАХН-аас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөлд орох гэж байгаа талаараа өнөөдөр тэрбээр мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр энэ талаараа “АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад өнөөдөр миний бие албан бичгээ хүргүүлсэн. Албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй  хамтран ажиллаж, АН бүлэгтэй болж хүчтэй сөрөг хүчин болоход хамран ажиллая гэсэн утгатай. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн заалт бий. Тухайн гишүүн нам, эвслийн бүлэгт нэгдсэнийг нь УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарлах үүрэгтэй. Тиймээс МАХН-ны гишүүний хувьд намаасаа гаралгүйгээр АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэж байгаа юм” гэсэн.

 

Улмаар О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад өнөөдөр миний бие албан бичгээ хүргүүлсэн. Тэгвэл О.Баасанхүү зөвлөлд орсон ч АН УИХ-д бүлэгтэй болж чадахгүй гэнэ. Уичр нь зөвхөн сонгуулийн үр дүнгээр бүлэг үүсдэг бөгөөд өөр өөр нам, эвслээс сонгогдсон гишүүд нийлж бүлэг байгуулахыг хориглодог аж. 

 

26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно.

26.2. Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.

26.9. Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 8-аас доош суудал авсан өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно.

26.11. Гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч ийнхүү бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглоно.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна