ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан сэжигтэн оргожээ. Хэрэг явдал өчигдөр /2019.06.19/ оройн 17.00 цагийн үед болжээ. Тус этгээд нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан бөгөөд хэд хэдэн удаа оргохыг завдсан байжээ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж. Тухайн этгээд албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэж, хүнд гэмт хэрэгтэн оргон зайлсан гэх албан бус мэдээлэл байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна