Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Админ
2021/01/12

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр товлогджээ. 

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх юм байна.

ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ:

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.3.“хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;

6 дугаар зүйл.Тэтгэмж авах эрх

6.2.Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй эдгээр заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн тогтоох аж.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.121
    2021/01/12

    сургуульд явдаг байхад тооны багш маань 2 ба түүнээс их тоог олон тоо гэнэ гэж билээ одоо үед 3 ба түүнээс дээш олон тоонд ордог болсон юм байлгүй

    Хариулах