Шүүгч нарын цалингийн хэмжээг 8 сая төгрөг хүртэл байдаг гэх ташаа мэдээ, мэдээлэл олон нийтийн дунд тархаж энэ сэдэв дээр үндэслэн шүүх, шүүгчийн нэр төрд халдах байдал нэмэгдэх хандлагатай байна.

Учир нь Монголд 8-11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч байхгүй аж. Хамгийн бага цалинтай нь 2.150.000 төгрөгийн цалин авдаг бол 31-35 жил ажиллаж буй шүүгчийн цалин 4.5 сая байна. 


Монгол Улсын Их Хурлын тогтоол болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 5 жилээс доош хугацаанд ажиллаж байгаа анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчээр 14 жил ажилласан анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр 15 жил ажилласан давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн цалингийн хэмжээг задаргааны хамт зургаар харуулав. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн гарт олгох цалин нь 2.2-2.9 болж байна.