Б.Солонго: Монгол улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто өгсөн

Админ
2021/01/13

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээний хэрэгжилтийг зогсоож магадгүй гэх мэдээлэл өчигдөр мэдээлэгдсэн. Уг асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго энэ асуудлаар тайлбар хийжээ. Түүний тайлбарыг товчлон хүргэж байна. 


  • - Оюутолгой төслийн уурхайн бүтээн байгуулалт Монгол Улсад хэрэгтэй, эдийн засгийн үр өгөөж авчирна гэж харж байгаа ч 2020 оны Оюутолгой төслийн ТЭЗҮ-г шинэчилсэн тодотголын санхүүгийн тооцооллоос харахад үр өгөөж нэлээн буурахаар харагдаж байна. Урьдчилсан байдлаар далд уурхай 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Үүнээс үүдээд 2051 он хүртэл хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 4 жил төлөхөөр байна. 
  • - 40 жил үйл ажиллагаа үйл явууллаа гэхэд дөрөвхөн жилд нь татвар төлнө гэдэг чамлахаар үзүүлэлт. 
  • - Монгол Улс ногдол ашиг авахгүй дээр нь татварын орлого буурч байгаа нь энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй эсэх дээр хөрөнгө оруулагчтай нухацтай ярих асуудал байна гэсэн утгатай албан бичгийг өгсөн. 
  • - Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө хэмээх 2015 онд баталсан баримт бичгийг УИХ-аас хууль тогтоомжид нийцээгүй байна хэмээн үзэж, засаж сайжруулах чиглэлийг өгсөн. Засгийн газар тодорхой шаардлага, саналыг хөрөнгө оруулагч талд тавьж байна, яриа хэлэлцээр үргэлжилж байна.
  • - Оюутолгой төслийг зогсоох хэмжээнд асуудал хурцдахгүй гэж бодож байна.
  • - Засгийн газар Оюутолгой төслийг зогсооно гэсэн байр суурийг илэрхийлээгүй. Гэхдээ эдийн засагт үнэхээр үр өгөөжтэй эсэх талаар хөрөнгө оруулагч талтай зайлшгүй ярих шаардлага үүссэн нь үнэн.
  • - Рио Тинто” компанийн өөрийн боловсруулж өгсөн санал бол манай улсад өгөөж маш багатай байгаа. Төсөл манай улсад ашигтай байхаас гадна татварын орлого хуримтлуулах ёстой.
  • - Далд уурхай ашиглалтад орвол дэлхийд олборлолтоороо 4-т орох хэмжээний том уурхай болно гэсэн хүлээлт бий. Гэвч баялгаа ашиглуулаад өртэй үлдэж байгаа энэ хэлбэрээр нь цаашид урагшуулахад хэцүү. 
  • -Төслийн үр өгөөжийг бууруулж байгаа хүчин зүйлийн нэг нь төслийн хөрөнгө оруулалтын зардал. Хөрөнгө оруулалтын зардал өсөх нь Засгийн газарт өгөх ногдол ашгийн хугацааг хойшлуулж байна.
  • - Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал төлөвлөсөн хэмжээнээс 1.4 дахин нэмэгдсэн. Анх төлөвлөсөн зардал нь 5.3 тэрбум ам.доллар байсан ч  төсөвлөсөн хэмжээнээс 30 орчим хувиар нэмэгдэхээр байна. 
  • Компанийн үйл ажиллагаа зээлээр санхүүжүүлдэг.  Төслийн санхүүжилт хэлбэрээр 4.4 тэрбум ам.долларын эх үүсвэрийг хөгжлийн банкууд болон бусад санхүүгийн байгууллагаас бүрдүүлсэн бол  “Туркойз хилл ресурс” хөрөнгө оруулагчдын зээл хэлбэрээр долоон тэрбум орчим ам.доллар босгосон.  
  • Монгол Улсын Засгийн газрын зүгээс менежментийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэлтэй илүү уялдуулах, зээлийн хүүг бууруулах гэсэн шаардлага тавьсан. Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах саналыг тавиад байна.
  • Манай авах ашиг хойшилж байгаа нь зардлын хэтрэлттэй холбоотой. Тиймээс яагаад хэтэрсэн бэ гэдгийг тогтоохоор хөндлөнгийн дүгнэлт гаргуулья гэсэн саналыг мөн тавьсан. 
  • Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт Монголын талын хоёр, “Туркойз хилл ресурс”-ын хоёр гишүүн ороод хөндлөнгийн шинжээч томилуулах чиглэлд ажиллаад эхэлсэн. Ойрын зургаан сардаа багтаад дүгнэлт гарна гэсэн хүлээлттэй байна. 

Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 194.230.146.184
    2021/01/14

    Харж байгаарай, ухаж ухаж зөөж дуусаад, уучлаарай бид явлаа, монголд зөндөө газар ухлаа гээд яваад өгнө. Тэр хооронд бүх ашиг орлогоо нуугаад, тухайн үед гэрээ хэлэлцээр хийсэн, тэр үед талийгаач болсон гарууддаа хэргээ тохоод монгол улсыг тавин жил луйвардаад сураггүй алга болоод өгнө. Анхнаасаа зүгээр л орхисон бол, хэнтэй ч гэрээ хийгээгүй бол тэр их баялаг монголынхоо хөрсөн дор бид биш гэхэд үр хойчид маань хадгалагдан үлдэх байлаа. Баяр, Баярцогт нарыг цаазаар авахад ч багадана. Хөрөнгө мөнгө хураалаа гээд юу ч олж долоохгүй, энэ луйварчдад монгол улс, монголын ард түмэн голоо самрууллаа даа....

    Хариулах
  • 103.229.122.202
    2021/01/14

    Ухаад дуусах гэж бгаа гэж сонссон тэгээд болих гээд бнуу

    Хариулах
  • 202.9.47.3
    2021/01/14

    Өртөй бөгөөд монголд ямар ч ашиггүй байгаа бол зогсоосон дээрээ

    Хариулах
  • 119.40.103.6
    2021/01/14

    Ерөөсөө зосоох хэрэгтэй юм байна аа. Маргаан манайд ашигтай болтол. Тийм биз дээ.

    Хариулах
  • 64.119.16.138
    2021/01/14

    ХЭДЭН хүн ажлуулсан болж жүжиг тавьж байгаа. ТЭГЭЭД өгч байгаа цалин нь гадныхнаас 4-6 дахин бага. ЭНЭ жүжгийг зогсоож, гэрээг цуцлах ёстой. ГАДНЫ талд ашигтай гэрээ байгуулсан баяр, баярцогт нарын бүх хөрөннгийг хураахаас ажлаа эхлээч. БАЯЛАГИЙН эзэн шиг байр сууриас хандаж, гэрээг цуцлая

    Хариулах
  • 64.119.16.206
    2021/01/14

    фрийдланд рио тинто-тойгоо ашгаа булаалдсан юм байна тэгэнгүүтээ Монголтой нийлж за үнэндээ Монголыг ашиглаж рио тинтог муриад өөртөө ашгийг авах төлөвлөгөөтэй бололтой,тэгвэл Чингис өвөөгийн тактикаар бол Монголчууд бүр ч алсыг харж хэдэн нүүдлийн цаад талыг харч санаачлагыг гартаа авч эхлээд фрийдландыг ашиглаад дараа нь түүнийг тонгорох хэрэгтэй

    Хариулах
  • 59.153.114.57
    2021/01/14

    ахиад далаараа тавиулав

    Хариулах
  • 122.201.22.89
    2021/01/14

    Tuesday lalar be

    Хариулах
  • 202.9.47.24
    2021/01/14

    Энэ ч гүрэн улсыг минь самрах гэсэн муухай гадныхан байнаа

    Хариулах
  • 66.181.161.51
    2021/01/13

    газар хөдлөөд оюу толгойг буцаагаад булаасай

    Хариулах
  • 192.82.75.151
    2021/01/13

    Энэ одоо хаанаас гараад ирсэн шулам бн?

    Хариулах
  • 202.9.46.63
    2021/01/13

    Гадныханыг хэтэрхий давраасан төр засаг одоо учирыг нь олох юм байгаа биз..Зориуд зардлаа өсгөхийн тулд баахан хоосон чингэлэг зөөдөг, бүх иашин механизмаа өндрөөр үнэлж тайлан гаргадаг,нэг ажилыг 10 хүн дахин дахин хийх гээд л наад захын заль маш их хэрэглэдэг.. Тэр Сайханбалаг олж ирж гөлөг болгооч.

    Хариулах
  • 103.57.94.187
    2021/01/13

    Udii boltol baisaar btal chi uuruu mongol hvn bish ymu .erthen boliulahgvi yu hj bsan be.

    Хариулах
  • 66.181.161.87
    2021/01/13

    яагаад ингэж худлаа шаагаад байдгын баяр баярцогт 2-г шоронгоос гаргаад асуудлыг шийдүүлээч тэмээ гэхээр ямаа гэж яоьдаг оюунаа мэтийн тэнэгүүдэд таарсан хариуг нь өгсөн байна

    Хариулах
  • 66.181.186.231
    2021/01/13

    Өөрийнхөө гэрийн хөрөнгийг гадны хүнд өгөөд дээр нь өрөнд ордог тийм тэнэг хүн амьдрал дээр бх уу? Авдран дахь алтаа үнэлэхгүй, хүний алх дөшийг үнэлж тэрний 34% ийг нь зээлж өрөнд ороод, алтаа ашиггүй ажиллаж дуусгах гэрийн эзэн бх уу? Зүгээр л дуугай гарсан бүтээгдэхүүний 51% -ийг нь аваад үлдсэн бүтээгдэхүүнээр ашгаа олоод ажилла гэхэд л болохыг захын нинжа мэднэ.

    Хариулах
  • 103.26.193.6
    2021/01/13

    2051 гэхэд ухаад дуусгаад хөндий нүх усгүй цөл үлдэх юм байна даа манай дээд малууд нэгийг бодож байгаа байх гэж найдахаас

    Хариулах
  • 103.26.193.6
    2021/01/13

    Хүүшээ одоо төрөөгүй хүүхэд ч ноогдол ашиг авахад хэцүү юм байна үүнийг мэдсээр байж ингээд үргэлжлүүлээд байх зөв юм уу нэн яаралтай зогсоо хойш үе маан мэдэг

    Хариулах
  • 103.26.193.6
    2021/01/13

    Улс ард түмнийхээ эсрэг ийм гэрээ хийсэн этгээдийн бүх хөрөнгийг хурааж 3 үеээр нь төрд бүү ойртуул өөрийг нь ямарч өршөөл магадланд хамаруулахгүй 25 жил шоронд хий ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭ УРВАСАН БАЙНА үүний гайгаар монгол ядуу зүдүү амьдарч байна

    Хариулах
  • 192.82.73.12
    2021/01/13

    Яаралтай зогсоох хэрэгтэй. Тэгэхээр наад Риотинто чинь Монголын төр засгийн хэн хэнд хахууль өгсөн, тэрийгээ гаргаж тавина... Юм юм ч болох юм байна даа... Нэгэнт хахууль өгч гэрээ байгуулсан юм бол хаанахын ч шүүх дээр очоод наадуул чинь унах байлгүй дээ???

    Хариулах
  • 124.158.68.200
    2021/01/13

    2051 он хүртэл бид нар лав амьд байхгүй тэр хүртэл хамаг баялагыг чинь өдөр шөнөгүй аль болох хурдан зөөж дуусгахаар төлөвлөсөн байлгүй. Тэгээд 2051 он болоод ашиг хүртэе гэсэн ямар ч баялаг үлдээгүй африкын орнууд шиг турж үхэх гэж байгаа ядуу өлөн амьтад л үлдэнэ бас болоогүй өртэй хоцроно. Тийм болохоор хурдан цуцалж одоо байгаагаа хадгалж үлдээд ирээдүйд өөрсдөө ухаж гаргаад боловсруулах хүчтэй болхоороо ашиглахаар хадгалах хэрэгтэй. Үр хүүхдүүдээ бодоцгоо хайрт монголчууд минь. Бид нар л өөрсдийн газар нутгаа хамгаалахгүй бол харийн хүмүүс чинь урвагч дарга нартай чинь нийлээд буцаад Манжийн дарлалтай адилхан нөхцөл байдалд хийнэ шүү.

    Хариулах
    • 120.18.185.4
      2021/01/13

      Zow