МАН-ын бүлгийн гишүүд Х.Баттулгын өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг” олгох тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжжээ

Админ
2021/01/18

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ.

Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, МАН-ын бүлэг яамдын хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаархи танилцуулгыг шат дараатай сонсч, санал бодлоо хэлж байгаа. Энэ хүрээнд Соёлын сайд С.Чулуун өнөөдөр яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар танилцуулсан юм. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод тулгуурлан Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр Үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нэвтрүүлнэ. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол” , “Цахим соёл”, “Монгол ба дэлхий дахин” хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ. Харин өмнөх хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс “Монгол уран бүтээл” /2015-2025/, “Соёлын биет бус өвийг хамгаалах” /2019-2023/, “Баримтат өвийг хамгаалах” /2014-2024/ төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслүүлийг хэлэлцэн баталснаар салбарын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаанд өндөр ач тустайг салбарын сайд онцоллоо. Мөн бодлогын зорилтод тулгуурлан Үндэсний болон сонгодог урлагийн мэргэжлийн ур чадвар бүхий нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэг дэмжлэг олгох, төр олон нийтийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, урлаг уран бүтээлийг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.

Тэгвэл олон улсад зохион байгуулах эвэнтийн тухайд Дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулна. Хүннү болон Монголын эзэнт гүрний түүхийг сурталчлах “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэнг Европын холбооны улсуудад аялуулах аж.

Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас авч үзвэл, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулав.


Сэтгэгдэл (26)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.217
    2021/01/19

    1 сая төгрөгийн ваучер авна гэхэд сайхан л байна .ГЭВЧ ГАДААДАД ТӨЛӨХ ӨРИЙГ БОДОХООР СЭТГЭЛ ШАНАЛААД БАЙНА.ӨРӨӨ Л ДАРМААР БАЙНА.Энэ талаар ямар бодлого байна?Төрийн өндөрлөгүүдэд! !!!Ард түмэнь чинь өр,өвчин хоёрт шаналаад инээхээ мартлаа!!!

    Хариулах
  • 124.158.69.93
    2021/01/19

    Төрийн тогтолцоогоо засахгүй , Үйлдвэрлэгчдээ дэмжихгүй хэрэлдээд идэх уухаа бодоод суугаа 76 нөхдийг ерөөсөө ойлгохгүй юмаа ямар чөтгөр шүглэхээрээ ингэдэг байнаа. Яана даа монголчуудаа... 1,0 сая төгрөг чинь хөөе мөнгө биш ш дээ чадахгүй бол өрх бүрд зээлчих

    Хариулах
  • 66.181.178.43
    2021/01/18

    Нэг сая байтугай өрх бүрд 5,000,000 саяыг өгсөн ч яахавдээ тэр байтугай л юм болдог бололтой.Баттулга хаа хаа нэг ядарсан иргэддээ аав ээж шиг нь хандах юм урьд нь хэзээч ийм шийдвэр гарч байсангүй Н.Энхбаяр,Б агабнди,Оч

    Хариулах
  • 203.91.115.56
    2021/01/18

    ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ ГЭЖ . . . ӨГӨХГҮЙ БОЛ МУУХАЙ ХАРАГПАНА ӨГӨХӨӨР БАС МУУХАЙ ХАРАГДАНА АЦАН ШАЛАА ГЭЖ

    Хариулах
  • 202.126.89.213
    2021/01/18

    Hekeltseed demjseniih ni daraa l talarhiya daa

    Хариулах
  • 112.72.15.42
    2021/01/18

    Тэнэглэл попрол хэрээс хэтэрч бнадаа

    Хариулах
  • 202.126.89.239
    2021/01/18

    Bayarlalaa eronhilegchde

    Хариулах
    • 66.181.161.91
      2021/01/18

      Мал

  • 203.91.115.50
    2021/01/18

    нэг хэсэг нь мөнгө нэхээд л амьдрах замыг МАНгарын төр хөхүүлэн дэмжих юм аа

    Хариулах
  • 203.91.115.42
    2021/01/18

    Соёлын талаар авч байгаа ажлуудыг дэмжиж

    Хариулах
  • 202.126.90.54
    2021/01/18

    Мэдэхгүй юмдаа судалж үзнэ гээд МАН ахиад буцаасан бна лээ юунд нь баярлалаа вэ МАН ын мангаснууд өглөө юу

    Хариулах
  • 103.212.116.165
    2021/01/18

    ямарч дэмжсэн шийдвэр алга малнуудаа

    Хариулах
  • 64.119.18.98
    2021/01/18

    Мөнгө нь хэзээ орж ирж, шүүх хэзээ зарцуулах шийдвэр гаргах юм болдоо, уул нь өөрөө оффшороо түрүүлээд зараад үлгэр үзүүлчихвэл оффшорчид дагаж мэднэ дээ, ... Уул нь иргэн бүрт 100-200 мянга гэвэл шударга юм даа, 1 ам бүлтэй өрх, 7-8 ам бүлтэй өрх хоорондоо ялгаатайг ойлгохгүй, өгөх өгөхгүй нь хамаагүй өгнө гэж зүтгэсэн болоод харагдчихвал л болоо, түүнээс тэр улс орны боломж, эрх ашиг падлийгүй гэх хүн юм даа хөөрхий

    Хариулах
  • 66.181.161.74
    2021/01/18

    Баярллааа ерөнхийлөгчөө хэцүү л байлаа

    Хариулах
  • 202.126.90.48
    2021/01/18

    Иргэн болгонд гэвэл арай л дийлэхгүй боловуу өрх бүрт өгсөн ч болж л бна зарим хүмүүс арай л их юм хүсэх юмаа

    Хариулах
    • 66.181.161.113
      2021/01/18

      orh gevel yalgaa ih bnaa. 1 huntei ch bna. 10 huntei ch bgaa shuu

  • 202.70.43.75
    2021/01/18

    Маш их баярлалаа. Ерөнхийлөгчөө, МАН ныхаа

    Хариулах
  • 202.126.88.60
    2021/01/18

    demjij bnoo ghdee orx bvr gher xetsvv yuma manaih l ghed am bvl 7uulaa xetsvv l yum irgen bvrt bj boldoggvin bhda

    Хариулах
  • 66.181.161.48
    2021/01/18

    urh burd bish irgen burt bval dem bolnodoo

    Хариулах
  • 66.181.161.52
    2021/01/18

    Heleltsd shiidwr n garh blgvi dee ug n ch irgen bvrt gwl sain l bnadoo orh tolgoiloogvi ochnoon oln ger bvltei zaluus bgaa shdee ug n

    Хариулах
  • 202.126.90.44
    2021/01/18

    Гамшгийн тухай хуулиараа өгөх ёстоймш дээ. Тэгмээр юм. Орлогогүй нам суугаад хэцүүдэцгээж бна шүү.

    Хариулах
  • 202.131.250.130
    2021/01/18

    Naad Chuun said chini tuuhee hytadad hudsldsan gee bizdee.unen bol shalgagaachee

    Хариулах
  • 202.9.46.207
    2021/01/18

    naad orh bur gedegee bodoj uzeechee malnuudaa, 1 huntei orh, 8-n huntei orh, tegeed adilhan bodogdohuu? irgen bur gej oruulaach

    Хариулах
  • 203.91.115.39
    2021/01/18

    Энэ хүнд хэцүү цаг үед өрхийн орлогогүй болсон иргэд хүүхдүүдэд маш чухал дэмжлэг болж чадна. Дэмжиж байна. Иргэний хувьд

    Хариулах
    • 103.26.195.196
      2021/01/18

      ЯДАРЧ БУЙ ТРГЭН ӨОХӨД 1 ШУУДАЙ ГУРИЛЧ ДЭМЖЛЭГ ШҮҮ ДЭЭ. ЯДАРЧ ЯВАХАД НЬ ТУСАЛЖ Л БАЙЛДАА.

    • 202.126.89.192
      2021/01/18

      zow shde ofson deet hetsvv l nna shv