Д.Тогтохсүрэн: “Өрх бүрд нэг сая төгрөг” олгох тогтоолын төслийг дэмжсэн, дэмжээгүй гэх шийдвэр гаргаагүй

Б.Ариунзаяа
2021/01/18

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр цахимаар хуралдаж,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцсэн. Улмаар бүлгийн  гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг асуудлаар тодруулга хийлээ. Тэрбээр "Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох асуудлыг сайтар судалж, нухацтай авч үзэх ёстой. Энэ асуудлаар бүлэг дэмжсэн, дэмжээгүй гэх шийдвэрээ гаргаагүй байна. Учир нь  нэгдүгээрт, санхүү эдийн засгийн тооцооллыг сайтар хийж, Засгийн газартай санал солилцох хэрэгтэй байна. Эдийн засгийн хувьд бололцоо нөхцөл байна уу, үгүй юу гэж. Хоёрдугаарт, үнэхээр тэр оффшорын мөнгө төгрөг нь орж ирсэн үгүйг нь бас судална.

  Ялангуяа АТГ болон прокурорын байгууллагаас асууж тодруулах зүйлүүд байна.  Гуравдугаарт, эрхзүйн хүрээнд авч үзэх ёстой юм байна. УИХ болон Дэгийн тухай хуулиар дээрх тогтоолын төсөл хууль эрхзүйд нийцэж байна уу үгүй гэдгийг авч үзэх хэрэгтэй байна. Тиймээс санал боловсруулаад, дахин Бүлгийн хурлаар хэлэлцээд, байнгын хороодоор хэлэлцүүлэх зөв юм байна" гэлээ.  

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.117
    2021/01/18

    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХЭДХЭН САРЫН ДАРАА БОЛОХ ГЭЖ БАЙХАД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ХҮН ӨРХ БҮРД НЭГ САЯ ТӨГРӨГ ТАРААХ САНАЛ ГАРГАЖ БАЙГАА НЬ СОНГУУЛИЙН ХУУЛИНДАА НИЙЦЭХ ҮҮ ШИНЭЧИЛСЭН ҮНДСЭН ХУУЛИАР ЕРӨНХИЙЛӨГЧ. УИХ ГИШҮҮД ДУРТАЙ ХУУЛИА ӨРГӨН БАРИХАД ХЯЗГААР ТАВИСАН ГЭЖ ОЙЛГОСОН ТОГТООЛИЙН ТӨСӨЛ БОЛ ХАМААГҮЙ БАЙДАГ ЮМ УУ. САЙН СУДАЛЖ БАЙЖ ӨГӨХӨӨР БОЛ ТӨРД ӨНДӨР АЛБА ХАШИЖ БАЙГАА МӨН ТОМ КАМПАНИЙН ЭЗДЭД ӨГМӨӨРГҮЙ ЯГ Л ӨГӨХ АЙЛ ӨРХДӨӨ ОЛЖ ӨГМӨӨРСӨН ХҮН ГЭДЭГ АМЬТАН СОНИН Ш ДЭЭ ЦААШ Л ДАВРААД НЭМЖ НЭХЭЭД Л ЯВАХ ЭНҮҮХЭНД Ш ДЭЭ. ЗГ ДУЛААН ЦАХИЛГААН ҮНИЙГ ТЭГЛЭСЭН БОЛОМЖ БОЛОЛЦООГООРОО АРГА ХЭМЖЭЭ АВААД ЯВЖ Л БАЙНА ЧИМАЛАХААР ЧАНГА АТГА ГЭЖ ҮГ БИЙ

    Хариулах
  • 64.119.22.151
    2021/01/18

    Хамгийн их хүссэнд нь төрийн жолоог бүү атгуул гэсэн их эзэн Богд, Чингис хааны маань нэг гэрээслэл байдаг юм!? Овилгогүй хүн өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө юү ч хийхээс буцдаггүй юм шиг байгаамаа!? Сая төгрөг бол нэг өрхийн идээд уугаад л дуусах хэдхэн өдрийн л гарыг ая даах мөнгө!? Харин эх орон ард түмэн бол мөнхөд оршвол зохих хамгийн үнэт баялаг хэзээч мөхөшгүй байх хамгийн үнэлж баршгүй зүйл!? Зөвхөн үүнийг л сахин хамгаалахын төлөө төр байдаг гэдгийг л мартаж болошгүй асуудал!?