Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ автозам тавина

Б.Ариунзаяа
2021/01/20

Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг товчлон хүргэе. 

ТОВЧ МЭДЭЭ

-       "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг ойрын хугацаанд сонгон шалгаруулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгав.

-       Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Өмнөх хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Хуулийг хэрэгжүүлэх нэг жилийн хугацаанд цар тахал гарч, хөл хорио тогтоож байсны улмаас улсын хэмжээнд 18 орчим мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих иргэдийн 62 хувь гэсэн үг юм. Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид  хугацааг сунгах хүсэлтийг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олноор ирүүлжээ. Хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэл дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

-       Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлын явцад Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хяналт тавина. Энэ онд Азийн хөгжлийн банкны зээлээр хийж байгаа өргөтгөл, шинэчлэлтийг үргэлжлүүлж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр хоёр эгнээ зам тавьж эхлэх юм.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.110
    2021/01/21

    2019 онд эхэлсэн дутуу байгаа Налайхын 20,9 км ,Дарханы 204 км замыг 2021 оны 6 сарын 15- н гэхэд бүрэн дуусгаж орчины хөрсийг тэгшилж цэвэрлэж ногооруулаад Ардын хувьсгалын 100 жмлийн ойгоос өмнө хөдөлгөөнийг хэвийн явуулах үүний тулд ажлыг нь 4- сарын 1 н гэхэд эхлүүлэх Хятадуудыг нь 3 сарын 10 гэхэд оруулж ирсэн байх арга хэмжээг одооноос зохион байгуул

    Хариулах