Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцрох өргөдлөө өгсөн үү

Б.Ариунзаяа
2021/01/20

Коронавирусний халдвартай нялх биетэй эмэгтэйг Өргөө амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ёс бус хандсанд эсэргүүцсэн иргэдийн жагсаал улам хүрээгээ тэлсээр байна. 

Өглөөнөөс эхэлсэн уг жагсаал УОК-ыг огцрохыг шаардаж байгаа бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 19 цагаас олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ гэдгийг ЗГХМА-ны дарга мэдээлсэн.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг хэрэг явдалтай холбогдуулан хэд хэдэн байгууллагын удирдлагуудыг албан тушаалаас нь буулгахаар болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцрох өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна. Мөн УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байгаа ч ойрын эх сурвалжууд нь баталсангүй.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.130
    2021/01/20

    Энэ жагсаал цаашаа үргэлжлээд чадваргүй цүнх баригч хулгай луйварчин ждү чиддээ хариуцлаг тооцож чадаагүй засгиин газар ман-нам уих гцорно

    Хариулах
  • 124.158.97.8
    2021/01/20

    Өгөх нь зөв. Энэ нь Монгол улсад хариуцлагын тогтолцоо бий болоход тустай.

    Хариулах