Х.Баттулга: Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна, харамсалтай байна

Б.Ариунзаяа
2021/01/21

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэж байна. 

  • Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. 
  • Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.
  • Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.
  • Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.
  • Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. 
  • Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.
  • Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна.
  • Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индэрээс мэдэгдье.

Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.171.47.196
    2021/01/22

    Би Баттулга ёрөнхийлөгчөө дэмжинээ ..

    Хариулах
  • 202.126.89.129
    2021/01/22

    За чиний хүссэн юм биз дээ балай минь.

    Хариулах
  • 66.181.161.18
    2021/01/22

    Санаанд ороогүй нүүдэл... сайн бодохгүй дэ хө

    Хариулах
  • 94.191.137.164
    2021/01/21

    Босоо Ганбаатарын хэлсэн үг “ Оюутолгойн гэрээтэй холбоотой шүүх хуралд Зөвхөн Ерөнхий сайд ард түмэнээ төлөөлж нэхэмжилэгчээр оролцох боломштой. Энэ боломжоо бүү алдаач гэж”

    Хариулах
  • 98.222.153.209
    2021/01/21

    Zsss ugaasaaa enenii erunhiilugch gj uy bsiin. Huuhdiin tuluu fondch geh shig bur idej uuhiin don tussan uvgun. Huukiin zuvuu zuv!

    Хариулах
  • 192.82.71.86
    2021/01/21

    Хүүкд естой шалтаг бллоо ийм зориггүй байсан юмуу харамсалтай бн

    Хариулах
  • 199.58.164.129
    2021/01/21

    Хүрэлсүх амархан зугтах хүн биш, нотолгоогүй юм ярих хүн бүүр биш, Залуучуудын эсэргүүцлийн жагсаал далимдуулаад Баттулга дэвэргэж сэвээд авья гэж оролдсоныг нь тааварлаад гялс огцорч, Баттулга баригдаж бантсандаа Сү рүү бухах шиг боллоо

    Хариулах
  • 150.129.141.180
    2021/01/21

    Яагаад шууд ерөнхийлөгч рүү дайраад бгаан үнэн бол тэрийгээ нотол Хүүк заавал энэ хэцүү цагт сүүлээ хавчаад зугтаж бгааг ойлгохгүй бна

    Хариулах
  • 203.91.115.49
    2021/01/21

    Jenko mash ih aij bna daa.Udahgui hamag yum ni il garaad balrah bhdaa.

    Хариулах
  • 66.181.188.73
    2021/01/21

    Товч бөгөөд тодорхой хэллээ.цаашид яахыг бурхан мэдэгдээ

    Хариулах
  • 150.129.142.186
    2021/01/21

    Цар тахалын үед бууж өгч байгаа нь харамсалтай бна.

    Хариулах
  • 66.181.161.107
    2021/01/21

    Харин тийн.Хүүкэд сайхан шалтаг гаргаж өгөөд.өнөөх нь чухал царайгаа гаргаж байгаад зугтчих шив.

    Хариулах
  • 192.82.69.44
    2021/01/21

    Урвагч нараас болж төр самуурдаг нь тодорхой эх ороноо эрднэсийн сан, газар доорхи баялагаа хувааж идсэн элбэгдоржтонгууд ямар их инээж тавлаж байгаа бол эд нараас л хариуцлага нэхэх аавын хүү даанч алга даа харамсалтай байна

    Хариулах
  • 66.181.180.169
    2021/01/21

    Женко хүн биш шүү . Хажууд нь Хөлсний бичээч Тролл ихтэй.

    Хариулах
    • 64.119.25.53
      2021/01/21

      Chi ooroo hulsnii bicheech ym bishu hun bish baitalaa tanai emee uwuu aaw eejin awsan tetgewerin zeeliig tegleh uu

  • 84.132.144.57
    2021/01/21

    Battulga ch arai ch tsuglaan jagsaal demjij sanhuujuulehgui baih hurelsukh arai hudlaa yarichihsan uul ni 2uulang demjij bsan

    Хариулах