Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Бага хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.

Л.Оюун-Эрдэнэ намтар:

Овог нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29

Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг

Боловсрол:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сонгуульт ажил:

  • “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
  • “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
  • “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

Бүтээл:

  • “Алсын хараа” ном 2005
  • “Азийн хүлэг улс” ном 2015 он


Түүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.


Өөрийн орлого: 233 сая 526 мянган төгрөг /жилийн/

Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 14 сая 400 мянга

Орон сууц, барилга байгууламж: Нийт 244 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1,

Тээврийн хэрэгсэл: 28 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Highlander- 1

Мал, аж ахуй: 100 сая 460 мянган төгрөгөөр үнэлэгдэх Хурдан удмын адуу-5, Адуу-17, Үхэр-69, Хонь-124, Ямаа-163

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 60 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй

Хадгаламж, дансны үлдэгдэл:

  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 100 сая 630 мянган төгрөг
  • Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 0

Авлага: 0

Анх авсан зээлийн хэмжээ: 0

Эрх, Патент, тусгай зөвшөөрөл: Эрх-2

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт:


Эх сурвалж. http://xacxom.iaac.mn/?last_na...