Д.Сарангэрэл: Олон өдөр над руу ирсэн дайралтыг тэвчээртэйгээр харлаа...

Б.Ариунзаяа
2021/01/25

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа бэлтгэл хангалтгүй хийснээс болж, эмнэлгүүдэд коронавирусний халдвар тархсан талаар мэдээлэл цахимд бичиж, нийтлэх болсон. Тэгвэл энэ талаар Д.Сарангэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. 

Тэрбээр "Олон өдөр над руу ирсэн дайралтыг тэвчээртэйгээр харлаа. Гол санаа нь ковидын эсрэг бэлтгэл хангаагүй, одоогийн сайд өмнөх сайд Сарангэрэлийн баасан дээр хальтарлаа гэх.  


1. Мөнхсайханыг эхнээс нь дэмжиж 1-р эмнэлгийн даргаар томилон тус эмнэлгийн өнгө төрөх, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийг шийдэж өгсөн билээ. Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу танхимаа бүдүүлэхдээ салбарын сайдаар ажиллаж байсны хувьд эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэх хүний талаар санал солилцоход хамгийн түрүүнд Мөнхсайханыг нэрлэсэн юм. Мөн одоогийн сайд манай коронагийн эсрэг улирдлагын багийн гишүүн. Тиймээс бидний дунд ямар ч яс хаяад нэмэргүй.


2. 2020 оны 1-р сарын 24-нөөс 7-р сарын 7 хүртэл буюу  6 сар шахам хугацаанд КОВИД-19-тэй яамны хамт олон, салбарынхантайгаа эцэж цуцахыг мэдэхгүй ажилласан. Бүхий л арга хэмжээг авсандаа. Тэр суурин дээр 7-р сарын эхнээс шинэ сайд маань  ажиллаж 4 сар гаруй халдвар алдаагүй. Бэлтгэл сайн хангасан байсан учраас өндөр хөгжилтэй орон өвдөг сөхөрчихөөд байхад бид одоо ч нөөц боломжоо шавхаагүй байна. Гол нь юу хийсэн бэ гэвэл - Ард иргэддээ бүх үнэнийг хэлэх, мэдээлэл өгөх, хамтдаа давж туулах сэтгэлзүйг бүрдүүлэх. Халдвар хамгаааллыг мөрддөг болгох зорилт тавьсан. Үүнд алдарт 11 цагийн мэдээ үр дүнгээ өгсөөн. Манайхан бүгд маск зүүгээд сурчихсан. Маш их баярладаг юм. Үр дүнд нь Анх-Отгоноос монголчууд халдвар аваагүй. Томуу болон бусад халдварт өвчин эрс буурсан. - ДЭМБ,олон улсын байгууллага, улс орнуудтай харилцаа холбоо тогтоож мэргэжил аргазүй, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн дэмжлэг авсан. Тэр үед засаг одооных шиг их хэмжээний санхүүжилт үзүүлэх боломж бага байлаа. Гэхдээ шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуур, эм тариа,хамгаалах хэрэгслийг хангалт- тай бүрдүүлсэн байсан.


 Тухайлбал, 425 амьсгалын аппарат бэлдсэнээс өнөөдөр 1-3-ыг л ашигласан байна. Уушиг орлуулах ганц ч ЭКМО аппаратгүй байлаа. Тэрийг шийдсэн. Одоо 1-р эмнэлэгт байгаа. Одоогоор мөн хэрэглээгүй л байна.  34 жилийн түүхтэй ХӨСҮТ  коронагийн халдвар авсан өвчтөнд фиброз буюу уушигны хатуурал болж буй эсэхийг оношлох компьютер томографын аппарат байгаагүй. Мөн шийдсэн. "Муу"  Нямхүү маань сарын дотор СТ шийдчихдэг нээрээ, бид улам хичээнэ" гээд тойроод гүйгээд байж билээ.  За тэгээд онлайнаар Хятад болон гадаадын улс орнуудтай эмчилгээний талаар туршлага солилцох, танхимын ба теле сургалт дадлага байнга явуулж байлаа. Ковидын үед бүх төрлийн байгууллага, салбар мөрдөх заавар дүрмийг өдөр шөнөгүй сууж боловсруулсан. Нэг ч салбарыг орхиогүй. Энэ бол нүсэр ажил. Д.Нарангэрэл дарга ахалж ажилласан. Бас л эрч хүчтэй , туршлагатай , хийморьтой бүсгүй шүү. 


Хэдэн хөөрхөн мэргэжлийн охид тасралтгүй ажилласан даа. Өдөр бүр бид хамт байлаа. Заримдаа нүүр амаа будаад гоё дээрээ тавьчихсан ирнэ. Төрсөн өдөр нь тохиосон хэрэг. Тэр өдөр чөлөө өгөөд байхад л хэсэгхэн яваад хүрээд ирнэ. Ийм сэтгэлтэй хүмүүстэй ажиллаж байлаа. Тиймээс би эрүүл мэндийн ажилтнууд, эмч мэргэжилтнүүдээ мэддэг, хайрладаг болсон юм. Бусад ажлаа орхигдуулахгүйн тулд дагнасан баг ажиллуулж байсан хэрэг. За ингээд тоочвол барагдахгүй. 


Аа тийм, тусгаарлах байрыг төрөх эмнэлэг бүү хэл "Таван толгой түлш" компани хүртэл гаргасан байсан. 1-р төрөх 3 тусгаарлах байртай. Гэтэл Сарангэрэл байр байгуулаагүй . Тэгээд ээж нүцгэн гарсан л гэж байх шиг байна лээ. За энэ яахав, эх нярай 2 эрүүл байвал болоо. ДЭМБ, АШУҮИС зэрэг 6 байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран МОНГОЛ УЛСАД КОВИД-19 ХАЛДВАРЫН ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗАРДАЛ ТООЦОХ тайлан саяхан гаргасан байна. 


Үүнд : - Хүн амын дунд халдвар гаргалгүй барьж чадсанаар нас баралт гараагүй. Хэрэв хүн амын 1%-д халдвар тархсан бол 12685 хүн/жил алдах байснаас сэргийлж чадсан ;  төсөвт учрах 80 гаруй тэрбум төгрөгийг хэмнэсэн. Вакцинтай хохирол багатай залгах цаг хугацааг ойртуулсан гээд олон дүгнэлт хийсэн байна лээ. Хүн арддаа энэ хэмжээний тус хүргэж чадсандаа сэтгэл өег байдаг. Эрүүл мэндийн салбарынхандаа, яамны хамт олон, антикорона багтаа талархаад баршгүй. Надад тэр үед улс орон, ард түмнээ аюулд өртүүлэхгүй байхаас өөр юу ч бодогдоогүй.  6-р сард сонгууль болсон. Тойрогтоо ч ажиллаж чадаагүй. Хан-Уулчууд маань намайг "явж ажлаа хий, амар тайван байлгаж байгаад баярлалаа" гэж хэлээд хамгийн олон саналаар сонгосон юм. Вакцинтай золгох хугацаа улам ойртсоор" гэсэн байна. 



Сэтгэгдэл (30)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.154
    2021/01/29

    Яасан их алдаатай бичдэг юм бэ?

    Хариулах
  • 192.82.75.10
    5 цагийн өмнө

    bitii gutsaadai chi yu hiisiin bvten jil

    Хариулах
  • 178.62.17.247
    21 цагийн өмнө

    Өөрийгөө өмөөрөөд байгаа юм уу? Мэргэжлийн бус хүнийг энэ салбарт тавьсанаар одоогийн улс орны байдлыг хардаа. Эдийн засаг хэдэн зуун тэрбумаар алдагдаж, хүн ард н ядарч туйлдаж байна. Саранггэрэл гэдэг хүн Монголын эдийн засгийг алаад хаячлаа шдээ.

    Хариулах
  • 66.181.161.25
    2021/01/26

    Халдвар алдахгүй байх нь таны үүрэг шүү дээ юу ярих гээд байгаа юм бэ АЖЛАА сайн хийсэн үү гэвэл ҮГҮЙ , ОДООНЫ БАЙДЛАА ХАР ДАА САЙН ХИЙЧИХСЭН БАЙНА УУ ? ЮУ ХИЙЧИХСЭН БОЛООД ЮУ ЯРИХ ГЭЭД БАЙНАА

    Хариулах
  • 202.21.109.35
    2021/01/26

    Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус удирдаж байсныг л шүүмжлээд байгаа юм шүү дээ, Тэгтэл би чадаж байсан мэдэж байсан, сайн болгосон л гээд байх юм, Мөнхсайхан эмчийг сайдад санал болгосныг буруу гээгүй байх, мэргэжлийн бус сайдын доор мэргэжлийн долигосон гарууд юу дуртайгаа хийдэг хийлгэдэг байсан, чаддаг чаддаг юмаа хийж мэргэжил мэргэжилээрээ ажиллахыг л хүсээд байгаа тэгтэл би чаднаа л гээд....чаддаг бол мэргэжлийн ажлаараа л харуулал даа

    Хариулах
  • 103.80.210.56
    2021/01/26

    МЭРГЭЖЛИЙН БУС ХҮН ЭМЯ-ны САЙДААР ТАВЬСАНЫ ГАЙГ ОДОО Л ТҮРҮҮЧИЙ НЬ АМСАЖ БАЙНА ДАА

    Хариулах
  • 66.181.188.173
    2021/01/26

    Өчигдөр 1-р эмнэлгээс халдвар аваад эмчлэгдээд гарч буй 102 настай эмээ сошиольд харагдав. Эмч сувилагч бололтой улс үүрээд гаргаж байх юм. 21-р зууны Монголын 1-р эмнэлэгт тэр 102 настай эмгэнийг хаалга хүргээд өгчих ганц тэргэнцэр байсангүй юу ? Эсвэл өнөө л хайнга хүнлэг бус явдал нь ноёрхсоор байна уу? Ийм байдлыг 4 сар болсон сайдтай юу?, 4 жил болсон сайд тантай холбож үзэх үү?!!!

    Хариулах
    • 66.181.188.173
      2021/01/26

      Уучлаарай! ХӨСҮТ-өөс юм байна!

  • 202.21.109.59
    2021/01/26

    Zugeerl hilee haachihwal ymarch uls corona tusahgui ni lawtai. Uusgegch oron l bish bol ter medeejiin asuudal. Iim engiin shiidel hiichiheed teruugeeree baharhaad bh hereg bhgui bh.

    Хариулах
  • 76.168.138.206
    2021/01/26

    Америкад гэхэд 400 н мянга гаруй дэлхийд нэг сая гаруй хүн энэ вирусаас болоод хорвоогоос явсан хөөрхийс монгол хайр даадаггүй оодорч бх шив

    Хариулах
  • 76.168.138.206
    2021/01/26

    Үнэхээр монгол шиг арга авсан авч бгаа улс орон бхгүй гадаадад ямар бгааг энэ хүчтэй мэдээллийн эрин үед мэдэхгүй бна гэж бмааргүй юм мэдсэнч зориуд бүхнийг харлуулж санаа нь амардагмонгл маш олон болж өөрсдийг нь хамгаалаад амь насэсэн мэнд бгаад баярлахын оронд үзэн ядаж попордог амаараа ажил хийдэг нөхөд олширч ээ оюуны хоосрол сэтгэхүйн хоцрогдол чадваргүй атаархал хор шаранд автаж бас зарим нь сайн хүн болох гэж яаж жүжмглэж бгааг харахад ой гутмаар...

    Хариулах
  • 202.9.46.80
    2021/01/25

    Хамаг буруу энэ авгайд бгаа ЭМЯ-г гаднаас нь хутгаж хор найруулсан балайр чавганц

    Хариулах
    • 202.21.109.59
      2021/01/26

      Hamag buruu gants hund baina gej yu bhawde bas. Turiin barag buh salbart l saijruulalt heregtei bna. Mongol uuruu hunii nuutsiin bolowson huchnii dutagdald orchihson oron.

  • 211.36.137.43
    2021/01/25

    Засс.зүгээр л больчихуул бид тайван амьдрах гээд байна шүү!

    Хариулах
  • 64.119.25.133
    2021/01/25

    gertee suu....uix gishuun biluu yu bilee xxe

    Хариулах
    • 202.21.109.59
      2021/01/26

      Iimerhuu hemjeenii medlegtei bj hun shuumjleed yahawdee uuruu

  • 103.212.119.181
    2021/01/25

    Байдал ямар байгаа нь тодорхой байхад юу ч гэхэв?!

    Хариулах
  • 202.9.46.62
    2021/01/25

    Битгий худлаа ярь. Одоогийн яамаа өмнөх яамныхаа мэргэжлийн биш багаа бас авчирч жинхэнэ самарч бхйгаа биздээ. Дандаа энэ ингэж төрийн яамдыг сонгуулийн шагнал болгож тоглодог ямао эрх дархтай юм. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход бас үлддэг хэн бэ. Яг юу хийсэн юм. Хувийн яам шиг л баахан халаа сэлгээ хийсэн өөр юу хийсэн. Бүгд эрүүл мэндийн яаманд гологдсон хүмүүс дүүрч бодлогын яам ажил нь явахаа байж бараг тэг зогсолт хийж байгаа биздээ. Залуу мэргэжлийн хүнээр БОАЖЯ-н сайд хийлгэх хэрэгтэй. Ахиж сайд болж тэнэгтэв дээ

    Хариулах
  • 66.181.161.11
    2021/01/25

    Сэтгэл байвал мэргэжилгүй ч хийж чаддаг жишээг харуулж чадсан бүх хүнд таалагдах албагүй эмя мундаг бсан

    Хариулах
  • 66.181.185.65
    2021/01/25

    Хол очиж хуц чи бид 2 сайд хиынэ гэж юу бгиын ажлын мал

    Хариулах
  • 66.181.189.196
    2021/01/25

    Bi han uuliinh luivriin songuuli bolson

    Хариулах
    • 139.5.217.17
      2021/01/25

      Яг үнэн луйвраар гарч ирсэн

  • 66.181.187.105
    2021/01/25

    Сайн ажилласан түмэн мэднэ ганц нэг бүлэглэл солиорч байгаа юм шүү Хариулах

    Хариулах
  • 103.212.119.104
    2021/01/25

    хаха, хаана аль улс өвдөг сөхрөөд байгаан. гадаадын орнууд дасан зохицоод хэвийн л амьдарч байна. хаана цаг наргүй та нар ажилласан болоод төрсөн эхийг оруулчих ганц өрөө бэлдээгүй эсвэл, зөөврийн ганц ор бэлдээгүйн бэ.

    Хариулах
    • 192.82.69.202
      2021/01/26

      Бүх улс бүр гайхаад бишрээд бдаг америк.сөхөрсөн шдээ..одоо франц.итали хатуу хөл хориотой л бна

  • 66.181.190.231
    2021/01/25

    2 таарсан шуудуунууд нэг короно тарааж ногоо нь барьж дийлсэнгуй. 2 лаа зайлж. Чаддагт нь ажилаа огдоо

    Хариулах
  • 66.181.190.231
    2021/01/25

    чи зайлаад огооч. Харин ч бага дайрч байна за балай авгай

    Хариулах
  • 124.60.114.164
    2021/01/25

    Өөрийгөө их өмөөрч байх шив.Энхсаран сувилалд чи зөвшөөрөл өгсөн үү.Чиний үёд л гадаадаас ирсэн иргэдиыг тэнд тусгаарлаж байсан.Короног тэндээс алдаа биздээ.

    Хариулах
  • 202.9.40.49
    2021/01/25

    Tiim bailgvide in ajil hiij baigaa zaluu hvniig Munhsaihanaa demjeerei gishvvn e

    Хариулах
  • 202.9.46.171
    2021/01/25

    Сайн ажилласан түмэн мэднэ ганц нэг бүлэглэл солиорч байгаа юм шүү

    Хариулах