Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг УИХ-д хүргүүлнэ

Б.Ариунзаяа
Өчигдөр 10 цаг 15 минут

МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын  Ерөнхийлөгчид өнгөрөгч Баасан гаригт өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг санал ирүүлснээс хойш тав хоногийн дотор УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлүүлэх учиртай. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.30 цагт Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэхээр болсон байна. 

Ерөнхийлөгчийн тухайд уг саналыг хугацаанаас нь өмнө буюу өнгөрсөн даваа гарагт УИХ-д оруулна гэх хүлээлттэй байсан. Гэвч ийнхүү хуулийн хугацааг нь тулгаж оруулж ирүүлж байгаа нь У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжихгүй гэх байр суурьтай нь холбон тайлбарлаж байна. 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.79
    Өчигдөр

    Зөв огцрох ямарч шаардлагагүй бсан

    Хариулах
  • 202.55.188.87
    Өчигдөр

    Энэ их хувь тавиланг билэгшээж ард түмнээ хуваалгүйгээр хамтран ажиллаж эх орон ард түмэнээ тайван жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг хүсэн ерөөе

    Хариулах
  • 202.126.89.144
    Өчигдөр

    Юм үзэж нүд тайлсан,хал үзэж хашир суусан эр залуу хүн 2 гар нийлж ажиллаарай

    Хариулах
  • 66.181.161.98
    Өчигдөр

    zuv zuv

    Хариулах
  • 66.181.184.58
    Өчигдөр

    Xeden jiliin daraa bas n myy ner zyygeed yldex bx da ene zalyy

    Хариулах
    • 202.9.40.145
      Өчигдөр

      Ажлынх нь үр дүн гараад байгаа болохоор гайгүй байх аа. Эрдэнэтийг улсад авч үлдсэн, Тавантолгой бүтээн байгуулалтууд, нефть боловсруулах үйлдвэр бага ч гэсэн урагшилж байгаа, Оюутолгойн гэрээг өөрчилчихнө.