Д.Сумъяабазар "Хархорин"-ын удирдлагуудтай зөвшилцөж, түрээсийн төлбөрийг 20 хувиар хөнгөлөхөөр болжээ

Б.Ариунзаяа
Өчигдөр 11 цаг 40 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хархорин худалдааны төвд ажиллан,  худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов. Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021. 05. 31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо.  Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд  нэг тэрбум орчим төгрөгийн бодит хэмнэлт хийх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм.

Нийслэлийн зүгээс худалдаа,  үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах  бөгөөд,  энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд,  аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг тэрбээр уриаллаа.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.160
    10 цагийн өмнө

    дүү н авсан гэнлээ.\давгадорж\

    Хариулах
  • 66.181.161.98
    11 цагийн өмнө

    Засаг дарга ажлаа хийж л бга шүү дэ, харин хархорин захын худалдаа эрхлэгчид байнга үнээ нэмдэг, өнөөдрийн үнэ маргааш нэмээстэй, яагаад нэмэгдчихвээ гэж асуухаар бензиний үнэ, юаны үнэ нэмэгдсэн гэдэг...Дээр нь НӨАТ хэзээ ч өгдөггүй талуудтай

    Хариулах