FACTCHECK-ИЙН FACTCHECK

Админ
Өчигдөр 14 цаг 09 минут

УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой ташаа мэдээллийн тухай fact check болгон  нэг сайт нийтэлсэн. 

"Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2020.07.06-нд УЕПГ-т хүсэлт гаргаж, прокуророос С.Батболд нарыг хариуцагчаар татан, БЗД-ийн Иргэний хэргийн шүүхэд 2020.10.14-нд нэхэмжлэл гаргажээ." гэж нэг сайт дээр бичжээ. Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь өөрөө тийм хүсэлт гаргаагүй гэдгээ нотолсон бичиг нь байна.


  


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулинд зааснаар хэрвээ хариуцагчаар татаж байгаа тохиолдолд нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасан байгууллага байх шаардлагатай байдаг. Зүгээр Прокурорын хаа нэг шүүхэд хандаад хүсэлтгүйгээр маргаан үүсгэх боломжгүй. Хуулийн заалт нь энэ байна. 
 

Гэтэл нэг сайт дээр  гаргасан прокурор болон АТГ-ын энэ бичигт Батболд гэсэн нэр ч дурдагдаагүй байна. Нэр дурдаагүй, хэнд ямар учиртай хандсан нь ойлгомжгүй бичгээр нэхэмжлэл гаргаагүй гээд байхад нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нэрийг нь барьж БЗД-ийн шүүхэд хэрэг маргаан үүсгэсэн бол бур ч харин хуурамч, зохиомол хэрэг гэдэг нь нотлогдож байна.
 

Түүнээс гадна УИХ-ын гишүүн С.Батболдын хөрөнгийг царцаасан тухай худал мэдээллийг санаатайгаар тараах болсон. Жишээ нь "С.Батболд нарын өмчийг хөдөлгөлгүй царцааж, хөрөнгүүдийг болон хууль бусаар олж авсан эсэхийг тогтоох хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлт нь Монголын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шаардлагатай дагалдах процесс юм байна." гэж  бичжээ. Гэтэл Нью Йоркийн шүүхээс С.Батболдод хамааралгүй өөр хүний энэ өмчийг царцаахгүй гэсэн шийдвэр гаргажээ. 

 

 
"Нэхэмжлэгч ба хариуцагчид 2020.11.30, 2020.12.22-нд эвлэрч, эвлэрлийг шүүхээс баталгаажуулжээ." Гэвч төрийн нэрийг барьсан хуурамч гомдол гаргасныг Нью-Йоркийн шүүхээс хэргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нэрийг хуурамчаар барьж маргаан үүсгэсэн хуулийн компани өөрөө татсан байна. Өөрөөр хэлбэл нэг сайтад бичиж байгаа шиг эвлэрүүлсэн эвлэрсэн зүйл огт байхгүй. 


Сэтгүүлч Б.Балдан