Л.Оюун-Эрдэнэ: У.Хүрэлсүх Дубайн гэрээг өөрчлөх хатуу үүрэг өгсөн

Б.Ариунзаяа
Өчигдөр 15 цаг 41 минут

Л.Оюун-Эрдэнэ Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо юу хэлэв -1

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

  • -  Төмөр замыг үргэлжлүүлнэ. Өмнө нь 2 удаа ЗШХЭГ-ын даргаар ажилласан. Бодлогын залгамж чанар үргэлжилнэ. Төмөр замаа барьснаар манай улс тээврийн зардлаас 600-900 сая орчим ам.доллар хэмнэж, экспортын хэмжээ 30 орчим хувиар нэмэгдэх тооцоо гарсан. 
  • - Нефтийн үйлдвэрийг үргэлжүүлж барина. Гадагшаа 1 тэрбум ам долларыг дотооддоо хадгалж үлдэнэ.
  • - Эрчим хүчнийхээ хэрэглээний 25 орчим хувийг гаднаас авч байна. Тиймээс Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төслийг дуусгах төлөө шаргуу ажиллана. 
  • -Оюутолгой төслийн хэлэлцээр амаргүй хүнд нөхцөлд үргэлжилж байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд Дубайн гэрээг өөрчлөх хатуу үүрэг өгсөн. Нэг жилийн хугацаанд амаргүй сорилтын хугацаанд ажлын хэсэг ажилласан. Үр дүн гартал улстөржилт явагдсан.
  • - Тиймээс би 1980 онд төрсөн. Намайг 2 дугаар ангид байхад Ардчилсан хувьсгал өрнөсөн. Өнгөрсөн 30 жилийн алдаа, оноо 1980-иад оныхонд хамгийн их нөлөөлсөн. Ах нараас илүү Ардчилсан үнэт зүйлийг ойлгох байх гэж бодож байна. 
  • - АН-ынхан Дубайн гэрээний талаар Ч.Сайханбилэгээсээ асуумаар байна. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлж захирамж гаргасан юм бэ, яагаад гэрээнд 11 зүйл заалт өөрчилж, ногдол ашиг, татвар авахааргүй болгосон юм бэ. Яагаад өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталж, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах эрхээ хувийн компанид шилжүүлсэн юм бэ гэдгийг асуу. Өнгөрсөн жилийн хугацаанд энэ бүх завхралыг засахыг хичээсэн.
  • - Монгол хүүхэд оюуны чадавхаараа дэлхийд 7 дугаар байранд эрэмбэлэгддэг. Гэвч оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараараа 49, хөгжүүлэх байдлаараа 59, бүтээх үзүүлэлтээрээ 115 дугаарт гээд ухардаг. Энэ нь манай боловсролын тогтолцоо учир дутагдалтай байна гэж ойлгохоос өөр замгүй.  
  • -Ирэх жилүүдэд боловсролын тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой. Монгол хүн байх, дэлхийд боловсролоороо өрсөлдөх тал дээр шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.
  •   - Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал 2009 оныхоос 3 дахин хүндрэлтэй байна гэсэн тооцоо гарсан. Нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулахад анхаарна. Ойрын хугацаанд вакцинжуулах боломжтой гэсэн хариу авсан.   
  • - 430 орчим байрны ажлын байр эрсдэлд орсон. Тиймээс ЗГ-аас энэ тал дээр онцгойлон анхаарч, өмнө нь хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ илүү цогц хөтөлбөр болгож ойрын хугацаанд авч хэрэгжүүлнэ. 
  • - Монгол улс экспортоор 7,6 сая ам доллар олдог. Үүний 89 хувь нь уул уурхай. Шинжлэх ухааны дэвшил гараад нүүрсний хэрэглээ хумигдвал манай улс хүнд байдалд орно. Энэ бол давс мэт гашуун боловч шийдэхээс өөр аргагүй зүйл. Өнөөгийн боломжтой цаг үеийн ашиглах ёстой. Алдаж болохгүй алтан боломж. Олон тулгуурт эдийн засаг руу цаг алдалгүй орох ёстой.   
  • - Шинжлэх ухаан, инноваци, технологи, хүнс хөдөө аж ахуй, логистик тээвэр, аялал жуулчлал тэргүүлэгч чиглэл гэж үзнэ. 


Үргэлжлэл бий...


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.88
    10 цагийн өмнө

    Хүрэлсүх яасан Өөрөө айж хулчийгаад нэг Нөхрөө Мөргөж аваад Ард иргэдээсээ Урваад алга болсон МАА-ын Нэр хүндийг Гутаасан Урваач Хурандаа, нэг Генерал төрлөө,

    Хариулах
  • 139.5.219.73
    23 цагийн өмнө

    7.6 сая доллар гэнүү. 20 гаруйхан тэрбум төгрөг үү кк

    Хариулах
    • 202.9.40.37
      13 цагийн өмнө

      Тэрбум. Хэрүүл хийх шалтаг хайх хэрэггүй. Эр хүн шиг бай. Бандиа

  • 203.91.115.49
    Өчигдөр

    МУНДАГ ШҮҮ

    Хариулах