УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байгаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдыг томилох асуудалд тав хоногийн завсарлага авах санал гаргав. Тэрбээр "АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэлэх, захих, асуух зүйл байна. Бидэнд цаг гаргах ёстой" гэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ долоо хоногт багтаан Засгийн газраа яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс нэг цагийн завсарлага өгье" гэв.
Ийнхүү АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгсөн учир бусад асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.232
гүйх нохойд гүйхгүй нохой сааад гэгчээр хха
Хариулах